нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрийн боловсрол

Олонд танигдсан хүмүүст илүү боломж байна

  • By Болортуяа Р
  • 2024-05-14

-Ямар хүмүүст ээлтэй, ямар хүмүүст халтай сонгууль болох бол?

-Олонд танигдсан хүмүүст илүү боломж байна. Залуучууд, шинэ тутам хүмүүс, эмэгтэйчүүдэд энэ боломж үнэхээр хумигдмал байгаа нь харагдаж байна. Уг нь гишүүдийн тоог 126 болгоно гэхдээ төлөөллийг хангана гэсэн ч энэ байдал харагдахгүй л байна. Хүн амын 51 хувь болсон эмэгтэйчүүдийн төлөөллийг хангаагүй байхад залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бусад бүлгийн төлөөлөл хангагдах нь ёстой наян нэг дэх асуудал болоод байна. Одоо энэ маягаараа 126 гишүүний 100 нь эрэгтэй гишүүн гарахаар байна. Жагсаалтын 50 хувь нь эмэгтэй гэж байгаа ч тойрогт ердөө 14 эмэгтэйг л явуулахаар намууд төлөвлөж байгаа нь нууц биш байна. Тэгэхээр 13 тойрогт 14 эмэгтэй. Арван мандаттай тойрогт ганц эмэгтэй нэр дэвшигч байна л гэсэн үг. Сонгуулийн тухай хуулинд аль нэг хүйсийг нэр дэвшүүлэх доод хэмжээ нь 30 хувь байна шүү гэж зааж өгсөн нь дөнгөж тэр босгоо давуулаад нүд хуураарай гэсэн үг биш л дээ. Уг нь өнгөрсөн жилийн өдийд манай улс төрийн 10 нам өөрсдийн дотоод бодлогоороо аль нэг хүйсийн оролцоог дор хаяж 40 хувьд хүргэнэ гэж амласан сонины хуудас нь шарлаж амжаагүй байгаа. Тэр 10 нам арвуулаа СЕХ-нд бүртгэгдсэн 25 нам дотор байгаа. Тэгэхээр тэднийг амлалтадаа хэрхэн хүрэхийг харья гэж бодож байна. Хэвлэлүүдээр яваа тойргуудад хэн, хэн явах тухай сонгуулийн прогноз эмэгтэйчүүдийн тоон дээрээ алдсан байх гэж л найдаж байна даа. Нээрээ, дээр хэлсэн иргэд улс төрийн намуудад итгэхгүй байна гэдэг дээр яагаад гэхэд юу гэж хариулсан гэж бодож байна?

-Юу гэж хариулсан юм бол?

-Намууд амласандаа хүрдэггүй учраас иргэд итгэхгүй байна гэсэн. Сонгуулиар амласныг нь дөрвөн жилийн дараа мартчихдаг гэж намууд боддог бол иргэд хэрсүү болсон шүү. Жилийн өмнөхийг бүр ч мартаагүй байгаа шүү гэдгийг анхааруулчихья.

Улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.Энэрэл

Post Views: 329

About Author / Болортуяа Р

Previous post
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
Next post
Давсыг зохистой хэрэглэвэл эм болно

You Might Also Like

Улс төрийн боловсрол

Үндсэн хуулийн өнгөлж, тордож амилуулах нь БИДНИЙ үүрэг

2024-01-13
Улс төрийн боловсрол

2024 ОН: ИХ СОНГОЛТЫН ЖИЛ

2024-02-07
Улс төрийн боловсрол

Санал тоолдог төхөөрөмжид итгэх ёстой юу, үгүй юу?

2024-06-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search