НАРНЫ ХАРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
  • Наранд аль болох удаан явахгүй байх (Ялангуяа 10:00-16:00 цагийн хооронд нарны тусгал хурц байдаг тул энэ цагт наранд гарахгүй байх);
  • Нарны шил зүүж, наранд биеэ ил гаргахгүй байх (урт ханцуйтай цамц, өргөн хүрээтэй малгай өмсөх);
  • Хэт нимгэн болон хэт ягаан туяа нэвтрүүлдэг материалтай хувцсаас зайлсхийх;
  • SPF15-аас дээш хамгаалалттай нарны тосыг 2 цаг тутам түрхэж хэрэглэх (усанд сэлэх, хөлрөх үед түрхэх тоог нэмж болно);
  • Нарны гэрэлд мэдрэг болгодог эм хэрэглэхгүй байх (Тетрациклины антибиотикууд, кетопрофен, г.м);
  • Арьс чийгшүүлэгч тогтмол хэрэглэх зэрэг байна.