Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг авахаар хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгуулжээ.
Тодруулбал:
Элчин Сайдын Яам
- Анкара дахь ЭСЯ
- Астана дахь ЭСЯ
- Абу-Даби
- Бангкок дахь ЭСЯ
- Берлин дэх ЭСЯ
- Брюссель дэх ЭСЯ
- Бишкек дэх ЭСЯ
- Будапешт дахь ЭСЯ
- Бээжин дэх ЭСЯ
- Варшав дахь ЭСЯ
- Вашингтон дахь ЭСЯ
- Вена дахь ЭСЯ
- Вьентьян дахь ЭСЯ
- Гавана дахь ЭСЯ
- Дели дэх ЭСЯ
- Каир дахь ЭСЯ
- Канберра дахь ЭСЯ
- Кувейт дахь ЭСЯ
- Лондон дахь ЭСЯ
- Москва дахь ЭСЯ
- Минск дэх ЭСЯ
- Оттава дахь ЭСЯ
- Парис дахь ЭСЯ
- Прага дахь ЭСЯ
- Ром дахь ЭСЯ
- Софи дахь ЭСЯ
- Сөүл дэх ЭСЯ
- Стокгольм дахь ЭСЯ
- Сингапур дахь ЭСЯ
- Ташкент дахь ЭСЯ
- Токио дахь ЭСЯ
- Ханой дахь ЭСЯ
Байнгын төлөөлөгчийн газар
- Женев дахь БТГ
- Нью-Иорк дахь БТГ
Ерөнхий консулын газар
- Истанбул дахь ЕКГ
- Сан Франциско дахь ЕКГ
- Осака дахь ЕКГ
- Кызыл дэх ЕКГ
- Улаан-Үд дэх ЕКГ
- Эрхүү дэх ЕКГ
- Хөх хот дахь ЕКГ
- Хонконг дахь ЕКГ
- Шанхай дахь ЕКГ
Консулын газар
- Эрээн дэх Консулын газар
- Бусан дахь Консулын газар
- Манжуур дахь Консулын газар
- Чикаго дахь Консулын газар
Гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлнэ.
2024 оны ээлжит сонгуулиар Улсын Их хурлын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.
Гадаадад амьдарч байгаа сонгогчид намд саналаа өгч жагсаалтаар 48 гишүүнийг сонгоход л оролцох юм.
Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.