нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
УИХ-ын сонгууль

Сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1336 хүнийг нийтэд мэдээлнэ

  • By Болортуяа Р
  • 2024-06-07

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өчигдөр болсон байна. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 102 хүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 2-ны дотор 104 хүн баримт бичгээ дахин ирүүлснээс нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гарсан ч нэмэлт баримт бичиг ирүүлсэн хоёр иргэний асуудлыг хэлэлцээгүй аж.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийт 1399 хүний баримт материалыг нягтлан шалгаж, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу 16 нам, хоёр эвслээс 99 нэр дэвшигч, гурван  бие даан нэр дэвшүүлэгч, нийт 102 хүн зөрчлөө арилгасан талаарх холбогдох баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т зааснаар 2024 оны зургадугаар сарын аравны өдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1336 хүнийг нийтэд мэдээлнэ гэв.

Post Views: 344

About Author / Болортуяа Р

Previous post
Тавантолгой түлш компани Зүүн үйлдвэртээ угаалгын цех ашиглалтад оруулжээ
Next post
Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авна

You Might Also Like

УИХ-ын сонгууль

УИХ-ын 2024 оны ээлжилт сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо

2024-05-17
УИХ-ын сонгууль

Улаанбаатар хот дах сонгуулийн санал авах байруудын хаяг

2024-06-04
УИХ-ын сонгууль

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 4-р сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авна

2024-04-23
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search