нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Вьетнамын шүүх их хэмжээний санхүүгийн луйвар хийсэн эмэгтэйд цаазын ял оноожээ

  • By Болортуяа Р
  • 2024-04-12

Их хэмжээний санхүүгийн луйвар хийсэн Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн томоохон компанийн тэргүүн Truong My Lan-д Хо Ши Мин хотын шүүх цаазын ял оноожээ.

Тэрээр үл хөдлөх хөрөнгийн “Van Thinh Phat” группын ерөнхийлөгч ба 2022 оноос залилангийн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Тус хэргийн шүүх хурал нь энэ оны гуравдугаар сарын 5-нд эхэлсэн юм байна.

Энэхүү хэрэг нь Вьетнамын түүхэн дэх хамгийн том, Зүүн Өмнөд Азийн орнуудад гарсан хамгийн том санхүүгийн луйвруудын нэг юм байна.

Түүний луйвардсан мөнгөний хэмжээ $12.5 тэрбум буюу Вьетнам улсын 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 3 орчим хувьтай тэнцэх юм.

Түүний гэмт хэрэг 2011 оноос “Saigon Commercial Joint Stock Bank” арилжааны банкийг өөр хоёр банктай нэгтгэсэнээр эхэлжээ.

Lan тухайн банкнуудын шууд удирдлага байгаагүй ба өөрийн хүмүүсээр дамжуулан 91.5 хувийг нь эзэмшиж, 2,500 гаруй удаа зээл авчээ. Мөн луйвраа нуухын тулд төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт буруутгагдсан байна.

Вьетнам улсад цаазын ялыг зөвхөн хүн амины хэрэг, хар тамхины хэрэгт оноодог. Харин санхүүгийн луйвар, авлигын хэрэгт өмнө нь оноож байгаагүй юм. Эмэгтэйд оноосон хатуу шийтгэл нь Вьетнамын эрх баригчид авлигын эсрэг явуулж буй тэмцэлдээ өндөр ач холбогдол өгч, хатуу байр суурьтай байгааг харуулж байна.

Эх сурвалж: A $12 Billion Financial Fraud Case Highlights Risks in Vietnam (businessinsider.com)

Post Views: 475

About Author / Болортуяа Р

Previous post
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-нөөс түр зогсооно
Next post
Иргэд, тээвэрчдийн анхааралд!

You Might Also Like

Дэлхий

Филиппин улсад “Трами” нэртэй хар салхины улмаас 26 хүн амиа алджээ

2024-10-25
Дэлхий

Балбад аадар борооны улмаас 170 иргэн амь насаа алджээ

2024-09-30
Дэлхий

БНСУ: Ичон хотын ложистикийн төвд гал гарч 178 хүнийг нүүлгэн шилжүүллээ

2025-05-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search