нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Сэлбэ голын ус үерийн түвшинд хүрчээ

  • By Болортуяа Р
  • 2024-04-04

Зудын үнэлгээ болон цасан бүрхүүлийн хэмжээ, цаг агаарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээллээ.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “2024 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Монгол орны нийт нутгийн 30% цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хэнтийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Дорнодын тал нутгаар 10-32 см, бусад нутгаар 1-9 см, хунгарласан газартаа 40 см хүртэл цасан бүрхүүлтэй байна.

Шар усны үер: Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Халхголын сав газраар хамгийн их цасан бүрхүүлтэй, Хяргас нуур, Завхан голын сав газраар хамгийн бага цасан бүрхүүлтэй байна. Голын сав газарт хуримтлагдаж буй цасанд агуулагдах усны хэмжээ их хэвээрээ байгааг анхааруулъя.

Улаанбаатар хот дахь Сэлбэ голын дагуух шар усны үерийн нөхцөл байдал:

Сэлбэ голын эхээр мөсөн бүрхүүл ихтэй, мөсөн дээрх цас хайлмагтсан байдалтай байна. Голын сав газрын эхэнд цас хунгарласан хэвээр.

Сэлбэ голын адгаар мөсний хайлалтаас үүдэлтэй шар усны үер ажиглагдаж эхэлсэн байна. Усны түвшин 138см буюу үерийн түвшинд хүрчээ. Голын урсгалын хурд 0.7-1.5м/с.

Иймд Сэлбэ голын дагуух айл өрхийг шар усны үерээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Post Views: 424

About Author / Болортуяа Р

Previous post
15 га хулсны ой шатжээ
Next post
Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана

You Might Also Like

Улс төр

Шашны зан үйл үйлдэж Туул голын бургасанд гал гаргажээ

2024-04-01
Улс төр

Олон улсын төлбөр тооцооны тасралтгүй найдвартай байдлыг ханган ажиллаж байна

2025-02-20
Улс төр

“Аавын түшиг-Гэр бүлийн аз жаргал” өдөрлөг болжээ

2024-05-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search