нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Сургууль, цэцэрлэгийн 15 байршилд лед гэрлэн гарц суурилууллаа

  • By Болортуяа Р
  • 2024-04-02

Тээврийн цагдаагийн албаны тайлан мэдээллээс харахад хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үед байдаг байна.

Иймээс сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед проектор суурилуулахаар төлөвлөн, ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 14 сургуулийн 15 байршилд зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилууллаа.  Тодруулбал, Баянгол дүүргийн долоон байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулсан юм.

Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн хоёр байршилд явган хүний гарцад лед гэрэл суурилуулах ажил үргэлжилж байна.

Post Views: 503

About Author / Болортуяа Р

Previous post
Айлуудын нүхэн жорлон шар усны үерт автаж, халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна
Next post
Өчигдөр 116 рейсээр нийт 4684 тонн ус соруулжээ

You Might Also Like

Улс төр

Дулааны шугам задарсны улмаас 16 дугаар сургууль хичээлээ цахимд шилжүүлжээ

2025-02-04
Улс төр

Эрүүлжүүлэхээс өөр эрэгтэйчүүдийг хамгаалах газар алга

2024-03-18
Улс төр

Нийслэлд 77 тэрбум төгрөгөөр зам засварлана

2024-03-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search