нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум эхэллээ

  • By Болортуяа Р
  • 2024-03-28

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү симпозиумд улс төр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний манлайлагч, нөлөөлөгчидийн 50 орчим төлөөлөл оролцож байна.

Симпозиум нь улс төр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний манлайлагч, нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд ээлтэй хэвлэл мэдээллийн орчин бий болгох санаачилга, уриалга гаргаж цаашид бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллах зорилготой юм байна.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа симпозиумыг нээж хэлсэн үгэндээ “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн үеэр, ялангуяа сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдийг бодитой, баримттай, олон ургалч, тэнцвэртэй, нягталж шалгасан мэдээллээр хангаж, тэдэнд мэдээлэлтэй сонголт хийх боломж олгосноороо ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулна. Тиймээс ч Монголын сэтгүүлчдийн дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болох Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэрэгжилт сонгуулийн үед жирийн үеэс ч өндөрт тавигддаг. ХМЗ-ийн гишүүд, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүд, дэмжигчид бол бусдыгаа манлайлан ажиллана” гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Харин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталснаар ялгаварлан гадуурхалтаас холдож эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломж үүснэ” гэдгийг чухалчлан хэлсэн юм.

Тус симпозиумд Жендэр ба Медиа судлаач Д.Мөнхчимэг “Үг хэлэх эрх чөлөө жендэрийн тэгш бус байдлыг арилгах нь”, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа “Хуурамч мэдээлэл ба эмэгтэй улс төрчид” сэдвээр тус тус илтгэл танилцуулжээ.

Post Views: 353

About Author / Болортуяа Р

Previous post
Гүүр нурсны улмаас гол руу унасан хүмүүсийг хайх ажиллагааг түр зогсоолоо
Next post
Тавантолгой түлш компани Хөдөлмөрийн аюулгүй байдлын төвтэй хамтран ажиллана

You Might Also Like

Улс төр

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхаарууллаа

2024-01-11
Улс төр

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

2024-02-29
Улс төр

Дулааны шугам задарсны улмаас 16 дугаар сургууль хичээлээ цахимд шилжүүлжээ

2025-02-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search