нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ

  • By Болортуяа Р
  • 2024-03-18

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Зөвлөл (ЁЗСХЗ)-ийн хурал энэ сарын 16-ны өдөр болжээ. Тус хурлаар улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна. Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхийг 2023 онд нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байсан.

Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямар нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан.

Тиймээс түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхын саналаар барилдах эрхийг өнөөдрөөс эхэлж сэргээх шийдвэрийг гаргав.

Мөн ЁЗСХЗ-өөс Монгол бөхийн ёс жудгийг сахин бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийг жил бүр тодруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

Post Views: 373

About Author / Болортуяа Р

Previous post
МУГТ Э.Цэндбаатар уучлал хүсэж, олимпын эрхийн сорилд оролцуулахыг хүсэв
Next post
Эрүүлжүүлэхээс өөр эрэгтэйчүүдийг хамгаалах газар алга

You Might Also Like

Улс төр

Хууль бусаар мод бэлтгэж буй зөрчил буурахгүй байна

2024-03-11
ДэлхийУлс төр

Ираны нүүрсний уурхайд метан хий алдагдаж дэлбэрэлт болжээ

2024-09-23
Улс төр

Улаанбаатарт 40 хэм хүрч хүйтэрнэ

2024-02-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search