нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр эхэлнэ

  • By Болортуяа Р
  • 2024-03-09

“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, хаврын улирал Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулна.

Уг наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.

Ийнхүү уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна.

Ташрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.

Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.

Post Views: 510

About Author / Болортуяа Р

Previous post
Дэлхий даяар ойролцоогоор 3.5 тэрбум хүн амны хөндийн өвчинтэй байна
Next post
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

You Might Also Like

Улс төр

Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ

2024-05-01
Улс төр

З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшлогдлоо

2024-12-19
Улс төр

Мэдлэг ур чадварт үндэслэсэн томилгоонууд хийгддэг болжээ

2024-01-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search