нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

2025 онд “Хермес” төв, Геологийн төв лаборатори,Нарны замд нүхэн гарц байгуулна

  • By Болортуяа Р
  • 2024-11-12

 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамж гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээрээс Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан.

Нүхэн гарцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар ярихдаа “Геологийн төв лабораторийн уулзварын төмөр зам доогуур нүхэн гарцын барилга угсралтын ажлын хүрээнд D32 метр түр ган дам нурууг төмөр зам дагуу шилжүүлэн бетон тулгуургүйгээр ажлыг гүйцэтгэсэн. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд ДЦС-4, “Москва” хорооллын чиглэлд 4.2 км урт 2ф800мм-ийн голчтой дулааны гол шугам шилжүүлэх, Ф150мм-ийн уурын шугам сүлжээ шилжүүлэх ажил хийсэн. “Хермес” төвийн төмөр замын зоорины үндсэн нүхэн гарцын барилга угсралтын ажил дууссан. 2025 оны хавраас төмөр зам доогуур байрлуулах ажлыг үргэлжлүүлнэ. Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарцыг барьснаар хөдөлгөөний ачаалал 7.3 хувиар буурах судалгаа байна. 2025 оны хавраас мөн барилга байгууламжийн ажлыг эхлүүлнэ” хэмээв.

Нийслэлд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслүүд хэрэгжиж байгаа нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болгох зохицуулалт хийснээр түгжрэлийг тодорхой хувиар бууруулах зорилготой юм. Мөн нийслэлд хэрэгжиж байгаа явган замын нөхөн сэргээлтийн ажлууд болон нийслэлийн хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Post Views: 276

About Author / Болортуяа Р

Previous post
Тайландад жуулчдын эд зүйлийг хулгайлж байсан хоёр Монгол иргэнийг баривчилжээ
Next post
“Эх дэлхийн мисс-2024″тэргүүн байранд Австралийн гоо бүсгүй тодорлоо

You Might Also Like

Улс төр

Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна

2024-09-06
Улс төр

БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад айлчилна

2024-09-30
Улс төр

Хүний үрийн шингэнээс микропластик илэрчээ

2024-06-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search