нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндийн боловсрол

Дэлхий даяар ойролцоогоор 3.5 тэрбум хүн амны хөндийн өвчинтэй байна

  • By Болортуяа Р
  • 2024-03-08

Дэлхий даяар 3,5 тэрбум хүн амны хөндийн ямар нэгэн өвчлөлөөр өвдсөн байдаг. 2,4 тэрбум хүн байнгын шүд цоорол өвчнөөр, 486 сая хүүхэд сүүн шүдний цоорол өвчнөөр шаналж байна гэсэн тооцоо байна. Харин Монгол оронд одоогийн байдлаар шүд цоорох өвчний тархалт 3-8 настнуудын 82 хувь, насанд хүрэгчдийн дунд 90 гаруй хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (World Health Organization) амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг бага орнуудад шүд цоорол өвчин их байдаг гэж тодорхойлжээ.

Амны хөндийн өвчлөл үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдэд эрүүл бус хооллолт, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сахихгүй байхаас гадна дараах зуршил нөлөөлдөг. Үүнд: хуруугаа хөхөх, уруулаа хазах, хумсаа хэмлэх, хэлээ гаргах, шүдээ хавирах зэрэг юм.

Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

-Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих;

-Хооллох зөв дэглэм баримтлах;

-Байнгын шүдний эмчийн хяналтанд байх;

-Чихрийн хэрэглээгээ бууруулах;

-Жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэх;

-Тамхи , архины хэрэглээг бууруулах;

-Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнснээс татгалзах;

-Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах;

-Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх.

Post Views: 473

About Author / Болортуяа Р

Previous post
 Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчихдоо анхаарах зүйлс
Next post
“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр эхэлнэ

You Might Also Like

Эрүүл мэндийн боловсрол

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024-05-29
Эрүүл мэндийн боловсрол

Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ

2024-04-14
Эрүүл мэндийн боловсрол

Альцгеймерээр өвчлөгсдийн нас залуужиж байна

2025-03-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search