нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Монгол улсад жендэрийн тэгш байдлын үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн нээлт боллоо

  • By Болортуяа Р
  • 2024-03-01

Жендэрийн үндэсний хороо, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран  “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг албан ёсоор эхлүүлжээ.

Арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар нээж НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулав.

Үндэсний болон бүс нутгийн удирдлага, менежерүүд болон нөлөөлөгч гол байгууллагуудын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтдаа жендэрийн үзэл баримтлалыг үр дүнтэй уялдуулах, чадавхийг дээшлүүлэх зорилго бүхий уг төслийг 2024-2025 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд:

– Олон Улсын жендэрийн сургалтын модуль, гарын авлагаар салбар, орон нутгийн жендэр хариуцсан мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах бөгөөд үндэсний хэмжээнд нийт 30 шинжээчийг бэлтгэх юм. Мөн жендэрийн шинжээчдийн бүлэг, жендэр хариуцсан мэргэжилтнүүдийн нэгдсэн сүлжээ байгуулж, тасралтгүй хамтын ажиллагааг бий болгох зэрэг олон ажлууд төлөвлөгдөж байна.

Түүнчлэн төслийн үр дүнд:

1. Нотолгоонд суурилсан зөвлөмж, стратегийн удирдамж, техникийн мэдлэгийг үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилгоор үндэсний Жендэрийн шинжээчдийн бүлгийг байгуулна.

2. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдлыг хангах санаачилга, үйл ажиллагааг үр дүнтэй  сурталчлах, ухуулан нөлөөлөх, хяналт тавих холбогдох төрийн болон сонгогдсон иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулна.

3. Жендэр хариуцсан мэргэжилтнүүд дунд найдвартай мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх зорилгоор цахим болон цахим бус платформуудыг бий болгож, үйл ажиллагааг жигдрүүлнэ.

4. Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн газруудын жендэрийн статистик болон дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавх сайжрах юм.

Post Views: 448

About Author / Болортуяа Р

Previous post
Отроор яваа жирэмсэн эхэд хэрхэн анхаарал, халамж тавих вэ
Next post
Яаралтай тусламжийн дугаар холбогдохгүй бол +976 угтвар хийж залгаарай

You Might Also Like

Улс төр

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар  үнэний нүүдэлд ард түмэнтэйгээ илүү хамжих хэрэгтэй

2025-06-29
Улс төр

Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс 1 мөнгө 2 хүрэл медаль хүртлээ

2024-06-10
Улс төрЦаг үе, үйл явдал

Нийслэлийн удирдлагууд JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 

2024-06-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search