нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Зорчиж буй хүний толгой тоолдог системийг бүх автобусанд суурилуулна

  • By Болортуяа Р
  • 2024-02-29

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулсан юм. 

Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй. Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна.

Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой. Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой юм.

Post Views: 403

About Author / Болортуяа Р

Previous post
Хөлдөлтийн үед илрэх ерөнхий шинж тэмдэг
Next post
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

You Might Also Like

Улс төр

“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2024-10-16
Улс төр

“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр эхэлнэ

2024-03-09
Улс төр

Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацжээ

2024-03-28
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search