нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндийн боловсрол

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдварын эрсдэлийг 72% буруулдаг

  • By Болортуяа Р
  • 2024-02-23

Эхийн сүү хүүхдэд юугаар ч орлуулшгүй шим тэжээл юм. Хүүхдээ хөхөөр хооллох нь нярайн эндэгдлийг 36 хувиар, бага насны хүүхдүүдийн дунд тохиолдох цагаан эсийн хавдраар өвчлөх магадлалыг 19 хувиар бууруулдаг. Мөн эхийн сүү нь зөвхөн хүүхдэд амин чухал олон хэрэгцээтэй байдгаас гадна эхчүүд хүүхдээ хөхүүлснээр хөхний хорт хавдраар өвдөх магадлалыг 28 хувиар бууруулдаг аж. 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдвар авах эрсдэлийг 72%, ханиад томуугаар өвдөх эрсдэлийг 63%, гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64%-р тус тус бууруулдаг байна.

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний зургаан сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах олон төрлийн биологийн идэвхт нэгдэл, цагаан эс агуулдаг.

-Нярай хүүхдийг төрсний дараах нэг цагийн дотор ангир уургаар амлуулна,

-Нялх хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно,

-Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, хоёр нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМҮТ

Post Views: 523

About Author / Болортуяа Р

Previous post
Өнгөрөгч өдөр хүний биед халдаж, танхайрсан 52 зөрчил бүртгэгджээ
Next post
Хятадад ачааны хөлөг онгоц гүүр мөргөж нураасан ноцтой осол гарчээ

You Might Also Like

Эрүүл мэндийн боловсрол

Эрт цэвэршилтийн шалтгаан, оношлогоо болон эмчилгээ

2024-10-24
Эрүүл мэндийн боловсрол

Шулуун гэдэсний хорт хавдар “Хүний хөхөнцөр вирус”-тэй холбоотой байх магадлалтай

2025-05-06
Боловсролтой иргэнЭрүүл мэндийн боловсрол

Шинэ төрлийн чихрийн шижин туранхай залуу хүмүүсийн дунд түгээмэл байна

2025-09-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search