нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Мандалговь-Даланзадгад чиглэлд зам мөстөж, зам тээврийн ноцтой осол гарчээ

  • By Болортуяа Р
  • 2024-02-16

Мандалговь-Даланзадгад чиглэлд өнгөрсөн шөнө /2024.02.15/ зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүний амь нас хохирчээ.

Энэ чиглэлийн замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэг улам аюултай нөхцөл байдалд байна. Техник хэрэгсэл хүн хүч гарч байгаа хэдий ч замын зорчих хэсгийн нөхцөл байдал хэвийн болох хүртэл цаг хугацаа их шаардаж байгаа тул Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран, машин механизм болон гар аргаар мөс зайлуулах ажлыг эхлүүлжээ.

Тус чиглэлийн замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө + градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж байна. Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна.

Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар

Post Views: 421

About Author / Болортуяа Р

Previous post
Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Next post
Өлзийт болон Эмээлтийн товчоогоор тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

You Might Also Like

Улс төр

Сагсчин С.Ган-Эрдэнэ NCAA-гийн багаас санал авчээ

2024-03-05
Улс төр

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно

2024-04-11
Улс төр

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа

2024-12-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search