нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

  • By Болортуяа Р
  • 2024-02-16

Улс болон олон улсын чанартай авто замуудын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 

2024.02.16-ны ѳдрийн 14:30 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байна.

Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

#А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлд цасан шуургатай. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Аймгийн онцгой байдлын газар болон замын цагдаагийн газартай хамтран хөдөлгөөн хязгаарлаж ажиллаж байна. Зам хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-ийн Бага улаан давааны шуурхай ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Автозам хэрэглэгч та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.❗

#А12 дугаартай Баянхонгор-Улиастай чиглэлийн автозамын дагуу зам хариуцагч “Их богд зам” ХХК-ийн Бүлээний давааны шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж зорчих хэсэгт шуураж хунгарласан цасыг ковшоор түрж цэвэрлэх ажил хийж байна.

#А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт тогтсон цас мөсийг гараар цохиж , зурвас газрын хог түүж цэвэрлэх ажил хийгдэж байна. Зам даваа саадгүй байна. “Төв АЗЗА”ТӨХК

Иймд авто зам хэрэглэгч та бүхнийг тус чиглэлүүдрүү зорчихгүй байхыг анхааруулж байна. ❗❗

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ 

Post Views: 403

About Author / Болортуяа Р

Previous post
ХӨВСГӨЛ АЙМАГТ 3.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Next post
Мандалговь-Даланзадгад чиглэлд зам мөстөж, зам тээврийн ноцтой осол гарчээ

You Might Also Like

Улс төр

Хонины ууц, Үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгджээ

2025-02-13
Улс төр

Сү.Батболд эх орныхоо баялгийг худалдсан орлогоор АНУ-д хоёр орон сууц худалдан авчээ

2024-03-27
Улс төр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

2024-04-11
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search