нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нийслэлчүүдийн өвлийн наадам энэ амралтын өдрүүдэд болно

  • By Болортуяа Р
  • 2024-01-23

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Ресорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд 2024.01.27-28-нд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулахаар болсон байна.

Эх орныхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх,өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа аж.

Наадмын үеэр

-Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Снөүбоардын тэмцээн

-Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн

-Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн

-Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

-Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана.

Үзүүлбэр үйлчилгээнд:

Шүхрийн үзүүлбэр

Шувуулахуйн үзүүлбэр

Снөүбоардын үзүүлэх тоглолт

Нохой чарганы үйлчилгээ

Хоол ундны үйлчилгээ

Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриадаас гэх мэт Монгол туургатны 80 гаруй тамирчин оролцох юм.

Post Views: 312

About Author / Болортуяа Р

Previous post
Иша шуурганы улмаас зарим нислэгүүд чиглэлээ өөрчилжээ
Next post
Галд өртсөн иргэдийг “Күүпер” зочид буудалд байрлуулж байна

You Might Also Like

Улс төр

ЦЕГ: Сум, галт зэвсэг хууль бусаар тээвэрлэсэн иргэнийг илрүүлжээ

2024-04-12
Улс төр

Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ

2024-05-03
Улс төр

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА

2024-05-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search