Хавирга-Архашаат боомтоор наймаас доош суудалтай автомашины нэвтрэх зөвшөөрөл олгож эхэлсэн байна. Дорнод аймагт бүртгэлтэй 8-аас доош суудалтай автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг энэ сарын 14-нөөс олгож эхэлсэн байна. Үүнд:
- Дорнод аймагт бүртгэлтэй буюу ДОА, ДОР, ДОУ серитэй автомашинд зөвшөөрөл олгоно.
- Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар
- Тээврийн хэрэгслийн гадна талын урд болон хойд хэсгийн 450 өнцгөөс хоёр талаас авсан зураг
- Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан байх шаардлага тавьжээ.
Хил нэвтрэх үнэмлэх авсан тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын талд зорчих хугацаа 10 хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлтийг дахин гаргах аж. Наймаас доош суудалтай автомашинаар Алтан-Эмээл хүртэл зорчих боломжтой юм байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар