нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Цагаан сарын ширээгээ 1- 1,5 сая төгрөгөөр засна

  • By Болортуяа Р
  • 2024-01-15

Цагаан сарын баяр болоход цөөхөн хоног үлдээд буй. Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихэсдэг. Зах зээл дээр эрэлт өсөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ өсч, арилжаа наймаачид гэнэтийн ашиг олдог нь хэдийнэ тогтсон хэв маяг болжээ.  Нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийслэлд гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 0,6 хувиар өмнөх сараас 2,3 хувиар өссөн аж.

Тухайлбал, хонины мах 1,1 хувь, сонгино 2,4 хувь, төмс 4 хувь өссөн бол өндөг 0,4 хувиар буурчээ.

Иргэдийн хамгийн их худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ ердөө долоо хоногийн дотор 0,5-1 хувиар өссөн үзүүлэлт нь цагаан сар ойртож буйтай холбоотой.

15 ШИРХЭГТЭЙ УЛ БООВ, СУУРЬ ЕЭВЭНГИЙН БАГЦ 96 МЯНГААС ЭХЭЛЖ БАЙНА

Цагаан сараар өргөн хэрэглэдэг хүнс бол хэвийн боов. Хэвийн боовны нэг ширхэгийн дундаж үнэ энэ жил 5000-5200 төгрөг байна. Гэхдээ үйлдвэр бүрээсээ шалтгаалж үнийн дүн харилцан адилгүй байна.

Тухайлбал, “Өгөөж, чихэр боов” компани 15 ширхэг хэвийн боов, еэвэнгийн багц 96 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ. Бусад үйлдвэрүүдийн ижил багцын үнэ 76-105 мянган төгрөгийн хооронд байна.

Хонины ууцны дээд үнийн дундаж 450-520 мянган төгрөг доод үнийн дундаж 260-280 мянган төгрөг байгаа юм.  Сүүн ааруулын дундаж үнэ 32-35 мянган төгрөг байгаа бол хорхой ааруулын дундаж 22-24 мянган төгрөг, задгай сүү 3500-3800 төгрөг, шинэ сүү 4500 төгрөг байна.

Өргөн хэрэглээний зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцож үзвэл энэ жил нэг айл дунджаар 1-1,5 сая төгрөгөөр зөвхөн ширээгээ засах нь. Үүн дээр шинэ дээл хувцас, золголтын мөнгө, гарын бэлгийг нэмвэл хоёр сая төгрөг хол давахаар байна.

Post Views: 395

About Author / Болортуяа Р

Previous post
Ирээдүйг тандахуй: 2024 оныг тодорхойлох дэлхийн 10 гол чиг хандлага
Next post
Намууд эмэгтэй улстөрчдийн эрэлд гарч, “Алтан Өд” хүйсийн мэдрэмжтэй бүтээлийг онцлох цаг дор…

You Might Also Like

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Словени Улсын төрийн тэргүүнтэй мотоциклоор аялжээ

2024-08-22
Улс төрЦаг үе, үйл явдал

Д.Амарбаясгалан банкуудыг цэгцлэхийг үнэхээр хүсэж байгаа бол үтэр харуулаасай!

2025-04-11
Улс төр

Цэргийн баяраар 180 хүн эрүүлжүүлэхэд хонож, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 118 дуудлага бүртгэгдлээ

2024-03-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search