нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Мазаалай мөсөн хотхон энэ сарын 14-ний өдөр нээлтээ хийнэ

  • By adminZ
  • 2024-01-12

Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, идэвхтэй ажилсны үр дүнд 650 гаруй мянган жуулчин хүлээн аваад байна. Монгол орны газарзүйн байрлал, байгаль цаг уурын онцлогоос хамаараад жилийн тодорхой хугацаанд жуулчид ирдэг. Энэ улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улиралд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал “Мазаалай” олон улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас мөсөн хотхон байгуулж Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах юм байна.

“Мазаалай” цас мөсний олон улсын наадам нь Скай Резорт цанын баазын талбайд болох бөгөөд наадмын талбайд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал байрлах юм.

Мазаалай мөсөн цогцолборыг бий болгосноор дотоодын амрагч иргэд, жуулчид өвлийн амралтаараа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ цагийг зөв боловсон, сонирхолтой өнгөрүүлэх, цаашид жил бүр хийж, тогтмолжуулснаар гадаадын жуулчид өвлийн улирлыг Монгол улсад л мэдрэх боломжийг бүрдүүлэх, уран бүтээлчдээ дэмжих арга хэмжээ болгон өргөжүүлнэ.

Мазаалай мөсөн хотхоны нээлтийг нэгдүгээр сарын 14-ний өдөр хийх бөгөөд урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулагдахаас гадна иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахаа мэдэгдлээ.

Post Views: 363

About Author / adminZ

Previous post
Хүмүүжигчид “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд оролцож, шагналт байрт шалгарлаа
Next post
 NAS DAILY-гийн студийн инфлюнсэрүүд Монголын өвлийг сурталчилж явна

You Might Also Like

Улс төр

Баянзүрх дүүргийн Хөлийн гол орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүлжээ

2024-03-25
Улс төр

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна

2024-05-21
Улс төр

Суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 93.3 хувиар өсжээ

2024-06-11
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search