нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хүмүүжигчид “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд оролцож, шагналт байрт шалгарлаа

  • By adminZ
  • 2024-01-11

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчид амжилттай оролцлоо.

Тус уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид анх удаа оролцсоноороо онцлог боллоо.

Уралдааны “Бичвэрийн бус бүтээл” ангиллын хоёрдугаар байрт хүмүүжигч Б хатгамал бүтээлээрээ шалгарсан бол хүмүүжигч Д “Монгол эсгий гэр” бүтээлээрээ Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналыг хүртсэн байна.

Мөн хүмүүжигчдийг дэмжиж, уралдаанд оролцох нөхцөл боломжоор хангасан 407 дугаар нээлттэй, нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон “Хүмүүн бичиг” сониныг үнэ төлбөргүй захиалан унших эрхийн эзэн болжээ.

Үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулж нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах зорилгоор 27 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаанд Монгол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Япон, Бүгд Найрамдах Чех Улсын нийт 1600 орчим иргэн бүтээлээ ирүүлсэн байна.

Post Views: 347

About Author / adminZ

Previous post
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхаарууллаа
Next post
Мазаалай мөсөн хотхон энэ сарын 14-ний өдөр нээлтээ хийнэ

You Might Also Like

Улс төр

Сэрэмжлүүлэг: Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

2024-04-09
Улс төр

Нам даралтын зуух дэлбэрч, нэг иргэн нас баржээ

2024-03-01
Улс төр

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгджээ

2024-03-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search