нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам боллоо

  • By Nomin E
  • 2024-08-05

“Даншиг наадам-Хүрээ цам 2024”  наадмыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоо хутагтад зохион байгуулж байна.

Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах ач холбогдолтойгоороо онцлог наадам юм.

Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин тосон урлалын тэмцээн, Лам нар, Унзад, голч нарын тэмцээн зохиогдлоо. Мөн Даншгийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх уг наадамд үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Post Views: 182

About Author / Nomin E

Previous post
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам боллоо
Next post
Налайх, Багахангай, Багануур дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор туулах чадвар сайтай техникийг олголоо 

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2024-05-17
Цаг үе, үйл явдал

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 4 хоногийн дараа дуусна

2025-03-10
Цаг үе, үйл явдал

Менингококкт халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ

2025-05-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search