нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Менингококкт халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-09

Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа” Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1550 болоод байна. Үүнээс 67.6 буюу 1048 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагт нийт 63 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Насны бүлгээр авч үзвэл гол төлөв 10-14 насны хүүхдүүд уг өвчнөөр өвдөж байна. Газар зүйн байршлаар нь харвал Улаанбаатар хотод улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол ихэвчлэн бүртгэгдэж байна. Иймд дархлаажуулалтад хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай.

Түүнчлэн энэ сарын 6-нд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Улмаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмнэлзүй, тандалтын шуурхай багийг гаргаж хариу арга хэмжээ авч байна. Лабораторийн шинжилгээгээр сорьцод менингитийн үүсгэгч тодорхойлогдсон. Хүүхдийн биеийн байдал ерөнхийдөө хүнд байгаа бөгөөд өчигдөр харьцангуй тогтворжсон гэх мэдээллийг аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлсэн. Иймээс бага насны хүүхдийнхээ дархлааг дэмжиж, хувийн ариун цэврийг нь сахиулах, маск зүүж, хоолойгоо тогтмол зайлахыг анхааруулж байна. 

Томуу томуу төст өвчний хувьд тархалтын түвшин мөн улсын хэмжээнд идэвхжилийн түвшинд хэвээр хадгалагдаж байна. Хэдий дулааны улирал эхэлсэн ч гэсэн томуугийн вирусийн тархалт орчилд идэвхжил өндөр хэвээр байгаа. Иймд амны хаалт зүүж, хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай” хэмээлээ.

Post Views: 210

About Author / Болортуяа Р

Previous post
Кардинал Роберт Превост АНУ-аас тодорсон анхны пап лам боллоо
Next post
Тамирчин хүү тоглолтын үеэр толгойдоо бөмбөгөөр цохиулж амь насаа алджээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

ОБЕГ: Өнжмөл шар өвсний дуудлага 14.8 хувийг эзэлж байна

2025-05-16
Цаг үе, үйл явдал

Явган хүний зам засварын ажил 55 хувьтай үргэлжилж байна

2025-09-29
Цаг үе, үйл явдал

Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2024-09-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search