нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

СОР17 ХУРЛЫГ “ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТ” ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

  • By E. Erel
  • 2026-05-15

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өчигдөр /2026.05.14/ “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” /GGGI/-ийн Азийн бүс хариуцсан захирал Жэсон Лиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар GGGI-ийн ногоон хөгжил, уур амьсгалын түншлэл, олон улсын итгэлцлийг гүнзгийрүүлэх, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хадгалах стратегийн ач холбогдолтой холбогдох хэлэлцээрийг Монгол Улс соёрхон батлах эсэх, COP17 хурлыг дэмжиж, хамтран ажиллах тухай болон цаашдын хамтын ажиллагааны цар хүрээ, төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир салбар яамнаас боловсруулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулахад үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2035 он гэхэд 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлснийг дурдан, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC3.0)-ийн нарийвчилсан баримт бичиг болох “Цэнхэр ном”-ыг эцэслэн боловсруулахад техникийн туслалцаа, бодит дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улс 2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулах COP17 хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулахаар төлөвлөсөн уг санаачилга нь хурлын үр дүнг урт хугацааны тогтвортой “өв” болгон үргэлжлүүлэх, цаашид харилцан уялдаа бүхий хөрөнгө оруулалтын платформ болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа тул энэ хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Ноён Жэсон Ли COP17 болон “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, уг санаачилгыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэв.

Хурлын төгсгөлд цөлжилт, газрын тогтвортой менежмент, сэргээгдэх эрчим хүч, биологийн олон янз байдлыг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийллээ.

COP17 Mongolia

Post Views: 204

About Author / E. Erel

Previous post
“КОП 17” бага хурлын хүрээнд зөвлөлдөх уулзалт болно
Next post
СОР17 ХУРАЛД ФРАНЦ УЛС ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР, ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

You Might Also Like

Байгаль, экологиУлс төр

Ерөнхийлөгч хоригийг хүлээн авахаар боллоо

2025-09-17
Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

Дэлхийн банкны мэргэжлийн баг Цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд Монголд ажиллахаар болов

2025-10-17
Байгаль, экологи

МОНГОЛ УЛС БЭЛТГЭЛ АЖЛАА НЭГДСЭН УДИРДЛАГААР ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

2026-06-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search