нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Танилц: Ардчилсан намын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд

  • By E. Erel
  • 2026-01-26

Ардчилсан намын дотоод сонгууль, шинэчлэлийн аян хоёрдугаар сараас албан ёсоор эхэлнэ. Тэгвэл уг дотоод шинэчлэлийг гардан зохион байгуулах бүтэц, бүрэлдэхүүний талаарх мэдээллийг олон нийт ихээхэн сонирхож буй. Учир нь Ардчилсан намын өмнөх дүрмээр албан тушаалын дагуу УИХ-ын дэд дарга, Намын дарга, Бүлгийн дарга нараас гадна Намын дэд дарга нар, ЕНБД, намын даргын зөвлөхүүд, намын дэргэдэх судалгаа, бодлогын байгууллагуудын дарга нараас бүрдсэн ҮБХ-оор батламжлагдсан50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн зөвлөл үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл Улсын дээд шүүхэд энэ сарын 09-ны өдөр бүртгэгдсэн АН-ын шинэ дүрмээр намын дэд дарга нар, ЕНБД, намын даргын зөвлөхүүд болон намын дэргэдэх судалгаа, бодлогын байгууллагуудын дарга нар саналын эрхгүй болж автоматаар хасагдсан тухай тус намын дарга мэдээлж байсан. Түүнчлэн УТЗ-ийн гишүүн О.Магнай, О.Амартүвшин нар ҮБХ-ны 2025 оны татвараа төлөөгүйн улмаас ҮБХ, УТЗ-өөс хасагджээ. Мөн АН-ын дарга асан С.Эрдэнэ төрийн тусгай албанд томилогдсон учраас ҮБХ, УТЗ-өөс албан ёсоор түдгэлсэн аж. Ингээд шинэ дүрмийн дагуу АН-ын УТЗ-ийн дараах гишүүд саналын эрхтэй үлджээ.

ҮБХ-ноос албан тушаалын дагуу батламжлагдсан УТЗ-ийн гишүүд: Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж

ҮБХ-ноос сонгогдсон УТЗ-ийн гишүүд: Б.Бейсен, Х.Болормаа, А.Ганбаатар, Д.Ганбат, Б.Жаргалан, Т.Батцогт, Л.Даваасүрэн, Б.Баянмөнх, Да.Ганболд, Н.Жавзанпагма, Ш.Адьшаа, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Л.Одсэр, Н.Пунцаг, Э.Тамир, М.Чимэддорж, Д.Эрдэнэбат, Ц.Батхуяг, Ц.Оюундарь, Б.Ган-Очир (АЗХ), С.Мөнх-Эрдэнэ (АОХ), О.Цоодол (ААХ)

Эдгээр хүмүүс АН-ын шинэчлэгдсэн Үндсэн дүрмийн хүрээнд хийгдэж буй Ардчилсан намын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх журмыг эцэслэн батлах аж. Энэхүү түр журмын хүрээнд дээрх саналын эрхтэй УТЗ-ийн гишүүд нь есөн хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийг зохион байгуулах зөвлөл байгуулна. Тус зөвлөл нь хоёрдугаар сараас эхлэх дотоод сонгууль, шинэчлэлийн аяныг гардан зохион байгуулах юм байна.

Ямартаа ч олон жил хагарал хуваагдалтай ужгарсан Ардчилсан нам эв цавандаа орж, шинэчилсэн дүрмийнхээ дагуу улс төрийн цаашдын үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг олон нийт болон намын жирийн гишүүд, дэмжигчид анхааралтай ажиглаж байна.  

Post Views: 80

About Author / E. Erel

Previous post
ЗУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРНЭ, УЧИР НЬ COP 17 МОНГОЛД БОЛНО…
Next post
Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу

You Might Also Like

Улс төр

Эрх ашгийн зөрчилтэй Б. Дэлгэрсайхан яагаад Төмөр замын газар байгуулах гээд байна!

2024-12-26
Улс төр

Иж бүрэн түншлэлд хүргэснээ зарласан айлчлалаар төрийн тэргүүнүүд мэдээлэл хийв

2025-03-11
Улс төр

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томиллоо

2024-08-23
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search