Улс төрийн хураангуй
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үнэн байна гэж нэг үг хэлсэн. Томилогдон буй үедээ. Түүнийг томилох цагт төсвийн орлогын алдагдал хоёр их наяд байсан. Томилогдоод долоо хоноход гурван их наяд болчихож байгаа юм. Г.Занданшатар ч шууд хэлсэн, нэг их наядаар нэмэгдлээ гээд. Дэлхийн зах дээл дэх манай нийлүүлэлтийн гол бараа бүтээгдэхүүний үнэ ханш уначихаар ингэж хүчтэй нөлөөлж, орлогод уналт үүсгэж байна. Монгол бол дэлхийн нэг л орон. Том биш эдийн засагтай. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг. Шинэ Ерөнхий сайд ард түмэндээ үнэнийг ингээд эхнээс нь дуулгаад явчихна гэдэг маш зөв. Үнэн юмыг ард түмэн ойлгодог. Үнэн дээр төр, ард түмэн хоёр нэгдчихээр хамгийн зөв болж байгаа юм. Эдийн засаг хүнд байгаа юм байна, Ерөнхий сайд, Засгийн газар зардлаа танаад, илүү орон тоонуудыг цөөлөөд, чадах чинээгээрээ, боломжит үнэн рүү дөхөж байна гэдгийг Монголын ард түмэн ойлгохтойгоо оюун санаатай улс. Ер нь манай үе, үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудад байдаг нэг алдаа бол үнэнг төдийлөн илэрхийлдэггүй, үзэл сурталд хэт суурилсан, цаг зуурын салхин агуулгыг үлээх замаар явж ирсэн нь тоогүй байдаг. Г.Занданшатарын өмнөх Засгийн газар, Ерөнхий сайдад ололтууд байсан ч, тодорхой нэг алдаа, өөнтөг байсан. Тэр бол амаргүй байна, хэцүү байна гэдэг суртал. Нөгөөтэйгүүр тэр амаргүйг үүсгэсэн нэг хэсэг хүмүүс, сэдэвтээ хэт дулдуйдан, түүнийгээ түлхэх байдлаар үнэнээс холдсон, хүмүүст айдас, болгоомжлол үүсгэсэн нэг тийм тааруу өнцгийг үнэмлэхүй барьсан алдаатай. Ерөөсөө л нэг сайн сайханд хүрэхэд ганц нэг хүн зүтгээд, бусад нь нийтээрээ эсрэг юм шиг, бүх агуулгаараа бүгдээрээ л хохирогч байгаа аятайх тийм нэг үзэл суртал давамгайлсан. Энэ бол сайн зүйл огт биш. Тиймээс Г.Занданшатарын үнэн байна гэдэг бол оносон илэрхийлэл. Ингэж хэлснээс нь илүү Монголд эдийн засаг, төрийн данхайлт үнэхээр өргөн байгаа нь туйлын үнэн. Энэ чиглэлд Засгийн газар дорвитой өөрчлөлт хийж эхэлж байна уу даа гэж бодитоор харагдаж байна. Төр хэт данхайсан, Г.Занданшатарын хэлсэнчлэн тооцоолол аргачлал муу хийсэн, тансагласан, өөдрөгөөр төсөөлөхдөө үнэнээс зөрсөн зэрэг асуудлууд төсвийн тодотголоос өмнөхийн бодит үнээн гэж байгаа нь аргагүй юм. Сангийн сайд Б.Жавхлан өмнөх Засагтаа байхдаа Төсвийн тодотгол хийхгүй ээ гээд, түүнээс гадна Ерөнхийлөгчийг хориг тавиулан тавиулж, таналт хийлгэн “аврагдаж” байсан нь өнөөх үнэнтэй байдаггүй байсны агаарын хэсэг. Одоо жинхэнэ үнэнтэйгээ, шинэ Ерөнхий сайдынхаа үгтэй хамт тулж, төсвөө тодотгож байгаа нь зүй ёсны хэрэг. Г.Занданшатарын Засгийн сайдуудыг урвагчид хэмээн ихээхэн цоллож байх шиг байна. Нэгэн харахад тэгж үзэх үндэстэй, нөгөө харахад тэднийг дахин ажиллуулж байгаа нь “хорыг хороор” гэдэг өөр нэгэн чухаг ишт үндэслэл болох талтай. Дахин томилогдсон сайдууд гэж буруушаагдах ч, дахин тэднээс илүү салбарын асуудлаа мэдэж, өнөөдрийн бодит үнэнтэй, сорилттой тулж, цаана нь гарах шинэ хүн үнэндээ байхад хэцүү. Жинхэнэ амаргүй. Өмнөх сайд л ийм байдалд хүргэсэн гэдэг цамаарал, тунил өнөөдрийн Монголын эрх ашигт зохихгүй тийм учраас хуучин “хайнагуудаа” түрж, бүр цаашилбал гуядан зүтгүүлэхээс аргагүй.

Бас нөгөө талаар Г.Занданшатарын өөрийн нь туршлагад найдах үзэл ард түмэнд байна. Энэ туйлын чухал. Түүнийг томилох арван цагийн хэлэлцүүлэгт Г.Занданшатарын илэрхийлэл, сорилтыг сөрөх төлөвлөөний талаарх шиг тийм дорвитой үг хэлийг өмнөх ойрын Ерөнхий сайдуудын алинаас нь ч ард түмэн хараагүй нь бодит үнэн юм. Тиймээс Г.Занданшатарт итгэх, найдах нэг тийм дотоод зул ард түмэнд бий болсон. Үүнийг үргэлж тордох ёстой, эдийн засгийн бэхжүүллээр, зарчим хариуцлагын үнэнээр. Бас нэг үнэнийг хэлэхэд, өнөөдөртөө Г.Занданшатараас илүү нүүх эдийн засагч, старатегич, тактикч, нүүдлийн хийгээд хотын соёлыг хоршуулан ойлгогч, эдийн засгийн геополитикт нийцэгч бараг үгүй юм. Чухам энэ утгаар Г.Занданшатар цаг үеэсээ төрж, цаг үе нь төрүүлж байгаа удирдагч-Ерөнхий сайд гэвэл хилс болохгүй ээ. Тэр парламентын ардчилал, улс төрийн цэвэр эрүүл, аюулгүй байдлын дархлаанд бодьтой манлайлсан улстөрч. Улсын ариун байх үндсийн эхэнд адгажин байсан, арчаагүй байсан Улс төрийн намуудын тухай хуулийг спикер байхдаа утгаар нь өөрчилж дэвшитгэсэн. Энэ бол дөрвөн парламент дамнаад, 18 жил хүлээгдсэн хууль. Энэ хэрээр намууд даам гарч, улс төрийн үнэн ариун байдал алдагдаж, авлига, хээл хахуул дээд шатандаа нүүрлэсээр, амь бөхөт оршсоныг чухамдаа Улс төрийн намуудын хуулиар цавчиж, хяналтыг тавих заалтууд бий болгож, шинэ эрүүл гарааг буй болгосон юм. Намууд төрөөс санхүүжиж эхэлсэнээр нам руу урсдаг далд санхүүг хянах эхний алхам тавигдсан. Гучин жил өөрчлөгдөөгүй Нийгмийн даатгалын багц хуулийг ч түүний үед мөн шинэчилсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвлөлдөх ардчиллын сонгодог загвараар, иргэдийн оролцоог бүрэн хангаж ажиллаж чадсан юм. Энэ мэтээр ярьбал Г.Занданшатарын зарчмын эрэмбээр улсыг шинэтгэсэн олон зүйлийг ярьж болох. Цэгцрэх цаг болсон тухай тэр ярьдаг байсан. Одоо бидэнд өмнө сайн дээрээ суурилсан илүү сайнд дөхөх, цэгцрэх л нэн чухал байна. Энэ учраас Г.Занданшатарын хол ойрын нүүдлүүд үнэн зөв, бэрх цөлх байхыг л хаана хаанаа бодомжлон дэмжих чухал юм. Үнэндээ одоо манай төр Засагт авлига, ашиг сонирхол, үүтгэсэн булхайт түүхээр дүүрэн хүмүүс ноёлж байгаа бөгөөд энэ бүхэнтэй он цагийн турш хамт, зэрэгцээ явсан ч, тэдгээр мэтэд холбогдоогүй, харин тиймгүй байхын төлөө зүтгэсэн нь Г.Занданшатар байх нь үзэгдэнэ. Тодорч байна, улам, Ерөнхий сайд болсоор. Үнэн зүйл ингээд үнэнээ ярьдаг. Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар одоо үнэний нүүдэлд ард түмэнтэйгээ илүү хамжих хэрэгтэй. Цаг хугацааны бүх шүүгдэлд үнэн л үлддэг. Үнэн нь зөвөөр үлдчихээр л хамаг юм онох нь тэр. Монголын ард түмний хүн чанар, хүний эрх, шударга ёс, амьдралын чанарын тулх үзүүлэлт Ерөнхий сайд Г.Занданшатарын үнэн байх ёстой. Тэр ингэж л хэлсэн, тэгж ажиллахаа мэдэх. Гол нь эдийн засаг шүү дээ.
Z MAN


