нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Номын чимээ” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

  • By Болортуяа Р
  • 2025-05-19

Улсын хэмжээнд хамгийн олон ерөнхий боловсролын сурагчдыг хамруулж чадсан “Номын чимээ” уралдааныг Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя! уриатай Зангиа Аудио, Боловсролын яамтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд оролцогчид хүүхэд, залуучуудын мэдлэг чадвар, сэтгэхүйг хөгжүүлэх, танин мэдэхүйн болон уран зохиолын номыг сонсож өөрсдийн оюундаа хөрөнгө оруулалт хийсэн ба нийслэл болон орон нутгаас нийт 1300 ангийн 30 мянга гаруй сурагч оролцсон ба ялагч 21 ангийн хувьд анги бүрийн дундаж цаг 100-365 сонсож тэмцээнийг тэргүүлжээ.

“Номын чимээ”  улсын уралдааны хүрээнд  сурагчид Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн Уран зохиолын хичээлийн агуулгад заавал судлах зохиолуудыг сонсохоос гадна “Монголын Нууц Товчоо”, Рафаэлло Джованьоли-ийн Спартак, Чингиз Айтматов-ийн Цаазын тавцан, Жюль Вернийн “Нууцат арал” О.Өнөрцэцэгийн “Шидтэнүүдийн сургууль 1, 2”,  Гүүш Лувсанданзан-ын Алтан товч, Орчлонгийн элдэв сонин Марко Поло, А.Дюма-н Монте Кристо гүн, Гайхамшгийн нэвтэрхий толь, Ч.Лодойдамбын “Алтайд”, “Тунгалаг тамир” зэрэг сонгодог роман, зохиолуудыг хамгийн олон удаа сонссон байна.

Уралдааны хугацаанд Зангиа аудио аппликейшин нь хамгийн олон удаа татсан аппликешинаар нэрлэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал сонсох номуудыг хамгийн өргөн хүрээнд хүүхэд залууст хүргэж чадсан ач холбогдолтой уралдаан боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна.

Хүүхэд залуусын дунд утга зохиолын яруу сайхан хэллэг үгүйлэгдэж, цахим орчинд хүүхдэд хориотой болон хортой агуулга бүхий нийтлэл контентоос хүүхэд залуусыг хамгаалах асуудал тулгамдаж буй энэ үед ЗАНГИА АУДИО “Номын чимээ” уралдааны хүрээнд блокчейн технологиор дамжуулан хүүхэд бүрд тэгш боломж олгож улсын хэмжээнд 30 мянга гаруй сурагчийг номын гайхамшигт ертөнцөөр аялууллаа.

“Номын чимээ” уралдааны шагналын сан нь ЯЛАГЧ 21 ангид NOTEBOOК гардуулахаас гадна нийт 50 САЯ төгрөгийн үнэ бүхий аудио ном сонсох эрхийн бичиг юм.

Шагнал гардуулах арга хэмжээ энэ сарын 26-ны өдөр AURUG Place-д зохион байгуулагдаж 21 ялагч NOTEBOOК болон нийт 50 САЯ төгрөгийн үнэ бүхий аудио ном сонсох эрхийн бичгээ гардан авна. “Номын чимээ” уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.

Post Views: 210

About Author / Болортуяа Р

Previous post
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Next post
Катар улсаас АНУ-ын ерөнхийлөгч Трампд өгсөн онгоцтой танилц

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4 нд зохион байгуулагдана

2025-05-01
Цаг үе, үйл явдал

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2024-05-17
Цаг үе, үйл явдал

Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шавыг тавилаа

2024-05-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search