нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

  • By Болортуяа Р
  • 2025-05-19

2025 оны тавдугаар сарын 20-28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 20-22-нд хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 20-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Тавдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: Тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Тавдугаар сарын 20, 21-нд шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, 22-ноос дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Post Views: 398

About Author / Болортуяа Р

Previous post
Монголын уулчид Эверестийн оргилд амжилттай гарлаа
Next post
“Номын чимээ” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЦАГААН-ОВОО, СИЙРСТ БАГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

2025-09-02
Цаг үе, үйл явдал

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд газар хөдөллөө

2024-06-18
Цаг үе, үйл явдал

Энхийг сахиулагчдын ээлжит цуваа Өмнөд Суданыг зорилоо

2024-10-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search