нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Б.Мөнгөнзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо

  • By Болортуяа Р
  • 2025-05-16

 АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын тамирчин мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул есөн өргөөс долоо оноо авснаар мөнгөн медаль хүртэв. Сүүлийн өрөг дуусахад долоон оноотой дөрвөн шатарчин байсан бөгөөд коэффицентийн илүүгээр дэд байрын болзол хангалаа.

Ингэснээр ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн анхны монгол шатарчин болов. Түүний хувьд өмнө нь энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр эмэгтэй олон улсын мастерын цолны болзол хангахаас гадна дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа. Мөн эрэгтэй олон улсын мастерын нэг, эмэгтэй их мастерын нэг норм биелүүлэхийн зэрэгцээ олон улсын чансаагаа +42.8-аар нэмэв.

Үүнээс гадна ФИДЕ мастер С.Чингүүн Олон улсын мастер цолны норм биелүүллээ. Эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул 18, кандитат мастер Х.Баясгалан 34, Ү.Үүрийнтуяа 36, З.Нарансолонго 50, Э.Эмүжин 54, их мастер Д.Номин-Эрдэнэ 56, ФИДЕ мастер Э.Энхрий 64, их мастер Т.Мөнхзул 69, кандитат мастер Б.Буянхишиг 81, Ч.Нандинжигүүр 92, З.Наранзаяа 98 дугаар байр эзлэв. Харин эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин 28, ФИДЕ мастер С.Чингүүн 72, Н.Содбилэгт 88, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 104 дүгээр байрт шалгарчээ.

ААШТ-ий хаалтын өрөг болон шагнал гардуулах ёслолд ЕТГ-ын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар оролцжээ. Уг тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ, Энэтхэг, БНХАУ, Узбекистан, Казахстан тэргүүтэй 34 орны 254 тамирчин өрсөлдсөнөөс 221 нь олон улсын цол, зэрэгтэй байв. 

Post Views: 171

About Author / Болортуяа Р

Previous post
ОБЕГ: Өнжмөл шар өвсний дуудлага 14.8 хувийг эзэлж байна
Next post
Монголын уулчид Эверестийн оргилд амжилттай гарлаа

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Амиа хорлолт өндөртэй орны тоонд Монгол хоёрдугаарт оржээ

2025-05-15
Цаг үе, үйл явдал

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 4 хоногийн дараа дуусна

2025-03-10
Цаг үе, үйл явдал

Сүхбаатарын талбайд мэргэжлээ сонгоход туслах нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлнэ

2025-05-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search