нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой

  • By Болортуяа Р
  • 2025-05-08

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой Аудитын ерөнхий газрын дүгнэлтийн талаар тус сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр /2025.05.08/ мэдээлэл хийлээ.

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш н.Ганзориг хэлэхдээ: 

Аудитын ерөнхий газрын дүгнэлтээс жишээ болгоод дурдахад, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий баримтат уран сайхны кино хийлгэхээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй, шууд худалдан авах аргаар гэрээ байгуулсан.

Энэ нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл мөн гэж үзэж байна. Түүнчлэн, Удирдлагын академийн 100 жилийн ойн арга хэмжээний зардлыг 1.2 орчим тэрбум төгрөгөөр баталсан байдаг. Гэсэн ч уг үйл ажиллагааны зардлыг хэтрүүлэн буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хуулиудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Д.Сүрэнчимэг захирал 2016 оноос хойш тус албан тушаалд ажиллаж байгаа. Энэ жилийн аудитын дүгнэлт хязгаарлалттай дүгнэлт гэж гарсан. Хязгаарлалттай дүгнэлт гэдэг нь тухайн байгууллагын удирдлага зөрчилтэй үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна гэж үзсэнийг илтгэнэ.

Дээрх илэрсэн зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, зөрчлийг арилгах талаар ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлсэн байгаа. Аудитын дүгнэлт дөрөвдүгээр сарын 26-нд эцэслэгдэж батлагдсан. Удирдах албан тушаалтны ажлыг бид хөндлөнгөөс хянаад явах боломж байхгүй. Бид санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг хүлээж байсан. Зөвхөн нэг жилийн байдлаар ийм их хэмжээний мөнгөн дүнгийн хохирол учруулсан учраас үүнийг заавал хууль хяналтын байгууллага шалгах ёстой хэмээв.

Post Views: 202

About Author / Болортуяа Р

Previous post
“Ромео Жульетта хоёр” жүжгийг маргааш нээнэ
Next post
Кардинал Роберт Превост АНУ-аас тодорсон анхны пап лам боллоо

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Хууль бусаар ажиллаж байсан 18 иргэнийг албадан гаргалаа

2025-06-02
Цаг үе, үйл явдал

НТБГ:Хүүхдүүд автобусанд цүнхээ мартах тохиолдол их байна

2024-09-03
Цаг үе, үйл явдал

П.Наранбаяр бүтэн сайн өдөр нээлтээ хийсэн сургуулиудад арга хэмжээ авахыг үүрэгдэв

2024-09-02
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search