нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

ЦЕГ: Охидууд бүлэглэн нэгнээ зодсон хэргийг шалгаж эхэлжээ

  • By Болортуяа Р
  • 2025-03-06

Өчигдөр цахим орчинд /2025.03.06/ нэгэн иргэн дүүг нь өсвөр насны охидууд нийлж зодож, дарамталж, айлган сүрдүүлж, цахимаар мөн давхар сүрдүүлж байгаа талаар мэдээлж, цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлага тооцохыг хүссэн.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх талаар тодрууллаа. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, тус хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Өмнө нь гаргасан гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээсэн гэв.

Хохирогч охины ар гэрийнхний цахим хуудаст бичсэн мэдээллээр, оны өмнө дүү нь зодуулж ирэхэд цагдаагийн байгууллагад хандсан. Өсвөр насны хүүхдүүд учир цагдаагийн байгууллагаас хорьж, байцаасан зүйл байхгүй. Эцэг, эхийг нь дуудахад очоогүй гэсэн. Биднээс болон дүүгээс маань уучлалт гуйгаагүй. Харин ч удаа дараа сүрдүүлж, гэрийнхэндээ болон цагдаад хэлбэл илүү хохирно шүү гэж сүрдүүлсэн талаар дүрс бичлэг болон чаттай нь нийтэлсэн ажээ.

Үе тэнгийнхнээ айлган сүрдүүлж, дээрэлхэж, дарамталдаг гэх охидууд нь хэсэг бүлгээрээ нийлдэг бөгөөд тус асуудал анхны удаа үүссэн зүйл биш аж. Үе тэнгийнхэндээ дарамтлуулсан олон тохиолдлоор цагдаагийн байгууллагад дахин баримттай хандана гэдгээ хохирогч охины ар гэрийнхэн мэдэгджээ.

Post Views: 425

About Author / Болортуяа Р

Previous post
ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ШАЛГАРЛАА
Next post
Могой жилд Тахиа болон Туулай жилтнүүд гүймэг засалтай

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

П.Цагааны “Ачит ихт” тэргүүтэй компаниуд 34 хувиа өгье гэжээ

2025-03-21
Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

“Шинэ Монгол” ТББ-аас Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 120 сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалж байна

2025-03-31
Цаг үе, үйл явдал

Монголын хуучир хөгжмийн гоцлол аялгуу Москва хотод болох ОУ-ын фестивальд эгшиглэнэ

2025-11-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search