Дэлгүүрээс юм худалдаж авах нь бараагаа сонгоод мөнгөө төлөхөд л болдог энгийн зүйл байсан. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн худалдааны чиг хандлага, туршлага эрс өөрчлөгдсөн. Монгол улсад Номин сүлжээ дэлгүүр шинэ технологи нэвтрүүлж, кассан дээр дугаарлаж зогсохгүйгээр экспресс худалдан авалт хийдэг өөрөө өөртөө үйлчлэх касстай болоод хэсэг хугацаа өнгөрсөн байна.

Их Британийн дэлгүүрүүд 2025 оноос түлхүү хиймэл оюун ухаан (AI) ашиглаж эхэлж байгаа бөгөөд хяналтын камер, робот, царай таних систем, насыг АI ашиглаж шалгадаг олон тооны хиймэл оюун ухаан ашиглаж байна. “Home Bargains” дэлгүүр энэхүү сүүлийн үеийн чиг хандлагыг дагаж байгаа бөгөөд худалдан авсан эд зүйлсээ сканнердах үед таныг ажигладаг хиймэл оюун ухаантай хамгаалалтын шинэ системийг ашиглаж байна. Үүний зэрэгцээ Asda сүлжээ дэлгүүр хулгайтай тэмцэхийн тулд нүүр царай таних шинэ систем нь CCTV дүрсийг сканнердаж, үр дүнг өөрийн дэлгүүрүүдийн сүлжээнд нэгтгэж өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсийн жагсаалтыг явуулдаг болсон байна.
Моррисон сүлжээ дэлгүүрт “архи ууя” товчлуур дээр дарснаар тухайн тасгийн худалдааны зөвлөх ирж таны худалдан авахыг хүсч буй архийг тусгай шилэн хоргоос гаргаж өгдөг болсон.

Мөн хутгатай холбоотой гарч буй гэмт хэргээс сэргийлэхийн тулд Жон Льюис сүлжээ дэлгүүр АI ашиглан худалдан авагчийн насыг тооцоолж худалдан авах завшөөрөл олгодог болжээ. Сүүлийн үед жижиглэн худалдааны салбарт хиймэл оюун ухааныг ашиглаж худалдааны туршлагыг илүү баяжуулж, хялбаршуулах болсон байна.


