нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Ө.Батзул агсны амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатын хэрэгт холбогдох шүүх хурлыг энэ сарын 21-нд товлолоо

  • By Болортуяа Р
  • 2025-04-08

Прокуророос Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Ц.Отгонбатад холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болсон ч хойшлуулсан. Учир нь яллагдагч Ц.Отгонбат нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан боловч шүүх түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ. 

Тиймээс шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр товложээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн машины жолооч Ц.Отгонбатыг яллагдагчаар татсан юм

Post Views: 396

About Author / Болортуяа Р

Previous post
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэргийн давж заалдах шүүх хурал нөгөөдөр болно
Next post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Японы алдарт төгөлдөр хуурч, мастер багш Ажима Кентаро Монголд бие даасан концертоо хийнэ

2025-04-30
Цаг үе, үйл явдал

Латин Хореографик ДАШТ-д монголчууд аваргаллаа

2025-06-02
Цаг үе, үйл явдал

“1 Төгрөг” дурсгалын зоос худалдаанд гарлаа

2025-06-01
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search