нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Э.Амартүвшин дуурийн урлагийн “Дэлхийн шилдэг баритон” болжээ

  • By Болортуяа Р
  • 2025-03-25

Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшин дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр 6100 оноогоор энэ цаг үеийн дэлхийн шилдэг 153 уран бүтээлчээс нэгдүгээрт бичигдэн, “Дэлхийн шилдэг баритон” болжээ. Тэрээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, 52 долоо хоногийн турш дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхагдан, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.

Тэрээр 2011 онд 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртэж байв.

Түүнчлэн 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байсан билээ.

2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,

2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,

2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,

2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,

2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус хүртсэн.

Post Views: 289

About Author / Болортуяа Р

Previous post
Эрдэмтэд үхэжсэн тархины эдийг нөхөн сэргээх үйлчилгээтэй эмийг туршжээ
Next post
БНСУ: Ой хээрийн түймрээс болж 18 хүн амь насаа алджээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Гэр шатаж, бага насны хоёр хүүхэд амиа алджээ

2024-10-16
Цаг үе, үйл явдал

“Өргөө 2” кино театрыг албадан чөлөөлөх шийдвэр гарлаа

2025-04-01
Цаг үе, үйл явдал

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг болж байна

2024-05-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search