нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

  • By Болортуяа Р
  • 2025-03-21

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 10-ны өдөр болохоор товлогдсон боловч өмгөөлөгч өөр шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, энэ сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан билээ.

Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна. Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Post Views: 263

About Author / Болортуяа Р

Previous post
“Эрчист Монгол”-ын захирлаар Ганибалын Амартүвшинг томилжээ
Next post
Лондонгийн Хитроу онгоцны буудалтай ойролцоох дэд цахилгаан станцад гал гарсны улмаас онгоцны буудал түр хугацаагаар хаагдав

You Might Also Like

Улс төр

Баянзүрх дүүрэгт шар усны үер бууж, 30 гаруй айл усанд автлаа

2024-03-23
Улс төр

Налайх дүүрэгт менингококк халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

2025-01-30
Улс төр

Амь эрсэдсэн уулчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” болно

2024-05-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search