нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Боловсролтой иргэнИргэний боловсрол

Санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт хотод боллоо 

  • By E. Erel
  • 2025-02-26

УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж нийт 1200 сурагч оролцжээ. 

“Level-UP” хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 75 багш нарыг чадавхжуулан, бэлтгэсэн бөгөөд ирэх зургадугаар сар хүртэл 2790 гаруй сурагчийг хамруулах ажээ. Мөн Говь-Алтай, Ховд, Булган, Эрдэнэт, Увс, Завхан аймгийн 74 багш, 2210 сурагчид энэ хөтөлбөрт хамрагдах бөгөөд нийт 5000 гаруй сурагчдад хүрч ажиллахаар зорьж байгаа ажээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар оролцож, үг хэлсэн байна. Мөн сурагчид санхүүгийн мэдлэгээ уралдуулж, тэргүүн болон дэд байрт шалгарсан хоёр сурагчид 500,000 төгрөг, гутгаар байранд байрт шалгарсан сурагчид 300,000 төгрөгийн хадгаламж байршуулах эрхийн бичиг гардуулжээ. Үүнээс гадна 33 сурагчид Хадгаламжийн даатгалын корпорациас 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, 20 сурагчид Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаанд хөрөнгө оруулах 50,000 төгрөгийн эрхийн бичиг гардуулав. 

Post Views: 276

About Author / E. Erel

Previous post
Хилийн боомтуудын цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй
Next post
Ухаа худагийг Ж.Оджаргалынханд өгсөн сайд Халзхүүгийн Наранхүү ажээ

You Might Also Like

Иргэний боловсрол

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2024-05-15
Иргэний боловсрол

Хүйтэнд гадаа хоносон машиныг хэрхэн зөв асаах вэ?

2024-02-20
Иргэний боловсрол

АНУ-н цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөрийн 2026 оны бүртгэл удахгүй эхэлнэ 

2024-09-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search