нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр дөрвөн тонн хог хаягдал цэвэрлэжээ

  • By Болортуяа Р
  • 2025-02-24

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны нэгдүгээр тушаалаар цэвэрлэгээний хуваарийн дагуу сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг өнгөрсөн амралтийн өдрүүдэд нэгдсэн байдлаар 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан талаар НЗДТГ-аас мэдээлсэн байна.
Энэ удаагийн их цэвэрлэгээгээр,

Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээх, гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээ,

Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ачилт, цуглуулалтыг эрчимжүүлэх, гудамж талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж, цэвэрлэх, сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг цэвэрлэх, засварлах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлын дагуу нийт 12 мянга 752 аж ахуй нэгж, байгууллагын 34 мянга 957 ажилтан, албан хаагч, иргэн цэвэрлэгээнд оролцож, нийтийн эзэмшлийн 12 мянга 36 мкв талбайгаас 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Тодруулбал, төрийн байгууллагын 3200 гаруй ажилтан албан хаагч, 11.127 ААНБ-ын 23000 ажилтан, 1196 СӨХ-ны 4860 ажилтан, иргэн, хог хаягдлын үйлчилгээний 68 байгууллагын 3500 гаруй ажилчин бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцсон байна. Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. 

Post Views: 279

About Author / Болортуяа Р

Previous post
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх үнэн үг хэлсэн
Next post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 64 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

You Might Also Like

Улс төр

ЦЕГ:Авто эргүүлийн чиглэлийн тоо нэмэгдсэнээр дуудлага мэдээлэлд шуурхай очих нөхцөл бүрдсэн

2024-08-30
Улс төр

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID наалтыг үнэ төлбөргүй наана

2024-01-05
Улс төр

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 65 дуудлага бүртгэгджээ

2024-04-11
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search