нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

ДЭМБ: Монгол зэрэг ядуу буурай орнуудад хорт хавдрын эмүүдийг үнэгүй тараана

  • By Болортуяа Р
  • 2025-02-12

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ядуу буурай орнуудын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд зориулж амин чухал эмүүдийг үнэгүй нийлүүлж эхэлсэн аж.

Эхний ээлжийн эмүүдийг Монгол Улс, Узбекистанд хүргээд байгаа бол ойрын үед Эквадор, Иордан, Балба, Замби зэрэг улс авахаар болжээ.

Дэлхий даяар жил бүр 400 мянга орчим хүүхэд хорт хавдраар өвддөгөөс 70 хувь нь ядуу буурай орнуудад чанартай эмчилгээ авч чадалгүй хорвоог орхидог байна. Энэхүү санаачилга нь хүүхдийн хорт хавдрын эсрэг эмчилгээний чанарын тэгш бус байдлыг арилгахад чиглэж байгаа аж. Бага ба дунд орлоготой орнуудад хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах магадлал 30 хувь хүрдэггүй бол өндөр хөгжилтэй орнуудад 80 хувь байдаг. ДЭМБ-ын зорилтот хөтөлбөрийн хүрээнд өндөр чанартай эм, бэлдмэлийг үнэгүй олгодог байна.

Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд хорт хавдрын эсрэг эмийг сонголт, эмчилгээний стандартыг боловсруулах, тухайн орнуудын эрүүл мэндийн системийн нөөц боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Ирэх 5-7 жилд ДЭМБ-ын хөтөлбөр 50 орны 120 мянган хүүхдийг хамруулахаар зорьж байна.

Post Views: 200

About Author / Болортуяа Р

Previous post
ХСҮТ: Донорын элгийг дурангаар тайрах мэс заслыг амжилттай нутагшууллаа
Next post
Нарансэвстэй хөдөлгөөнийхөн хэрэгцээтэй баримт бичгийг ажлын хэсэгт хүргүүлжээ

You Might Also Like

Улс төр

Хууль бусаар хаш чулуу олборлосон этгээдийг илрүүлжээ

2024-02-27
Улс төр

Дав.Цогтбаатар: Би гишүүн болоод гэмт хэрэг хийгээгүй

2025-03-25
Улс төр

Мазаалай баавгайг сурталчлах аян үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо

2025-02-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search