Улс төрийн хураангуй…
Тэрс үг
Дулаан хэрэгтэй. Бас салхи хэрэгтэй байна. Эдгээр үгийг Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн сүүлийн жилүүдэд хэлж байгаа. Үүнтэй орлохуйц үгсийг Монголын цаг уурын албаныхан хэлдэг болж. Аргаа барсаны шинж. Ер нь тэр байгууллагынхан салхи их байгаасай гэж хүсэж суудаг болсон шиг байна. Салхи ихтэй байвал мэдээллийг даруй өгөхийг эрмэлздэг болсон байна. Учир тодорхой, салхи гарах нь, утаа багасна гэж мэдээлж, иргэдээ хэдэн өдөр ч болов амар тайвныг олуулахаар ажилладаг болсон нь илт. Цаг уураас ингэж зарласанчлан өнөөдөр Улаанбаатарт утаагүй байгаа нь мөн илт. Хүмүүс баярлаж хөөрөлхсөн маягтай. Үндэстний нийт иргэдээ ийм хэмжээнд иртэл нь амьдруулж байгаа манай эрх баригчид, төр засгийг толгойлогсдыг юу ч гэж хэлэлтэй билээ. Өнөөдрийн энэ өдөр, салхи утааг хөөсөн өдөр иргэний хувьд нэгэн “мунхаг” санаа төрж байгаагаа илэрхийлэх нь ,энэ мэт санаашрал цөөнгүй хүмүүст төрж байгаагаас үүдэлтэй юм.
Монголын дарга сайдууд сүүлийн жилүүдэд Улаанбаатарыг дулаан, эрчим хүчээр хангах станц барихгүй л байсаар. Улаанбаатар дэлхийд тогоо хязгаарлагч нийслэл болж өөрийгөө тунхагласаар. Өнөөх яригдаад байдаг Эрдэнэбүрэн нь ч алга, Бөөрөлжүүт нь ч эргээгүй л байна. Хэвлэл мэдээллийнхэн хэдэн түмээр бичсэн. Станциа бариач, утаагаа багасгаж ард түмнээ авраач гэж. Бахь байдгаараа л. Харин иргэдээ утаагаар утаж геноцидээ хийсээр. Монголоос баян сайдууд сүүлийн хэдэн жил засагт байлаа. Хоёроороо, гурваараа нийлээд ганц станци улсдаа бариад өгөөч. Ашгаа авсугай , өмчөө өргөсүгэй гэж бичсээр ч хэн нь ч хийдэггүй. Тиймээс өнөөдрийнх шиг ийм салхи утааг хөөсөн өдрүүд ард түмэндээ бэлэглэхийн тулд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн баян тансаг анд сайдуудын (Л. Энх-Амгалан, С.Бямбацогт, Ч. Номин, Б.Батцэцэг, Ж. Энхбаяр гэх мэт тэрбумаас холдож, их наяд дөхөцгөөсөн хөрөнгөтэй ) хамт Алтан тэвшийн хөндийн ар зоон дээр салхиар утаа хөөх байгууламжийг барьж, өмнө, зүүн талд урсган авч гадагшлуулах төхөөрөмж барьж ард түмнээ аварч хайрлаач ээ гэж эрхгүй хэлмээр байна. Хөгжил цэцэглэл, өнгөтэй өөдтэй амьдрах нь дүүрч гэхэд нийслэлээрээ утаанд хордож үхмээргүйн тул гарцаагүй энэ “бүтээн байгуулалтыг хийгээсэй”…Үндсэн хуулиар амьд явах эрхийг нь хангаж Засаг нь, УИХ нь энэ бодлогыг дэмжээсэй. Кино үзэх мөнгө, бяслаг хийх мөнгө төсөвтөө тавьж болдог юм чинь, энэ мэт хөрөнгө оруулалтаа энэхүү “Алтан тэвшийн хөндийн утаа зайлуулах “ бүтээн байгуулалтад зарцуулахад яг болно. Тэгээд Засаг төр нь дийлдэггүй юм бол ард иргэдээсээ татвар хураамж авах хэрэгтэй. Ингэвэл, авто машины торгуулиа төлөөгүй иргэдийг албадан хөдөлмөр хийлгэн “тамлахаас” хамаагүй хүнлэг, өргөн агуулгаараа, үндэстнээрээ бүтээсэн шилдэг арга зам болно. Авто машины үүдэлтэй торгуулиа ард иргэд чинь төлөх мөнгөгүй байгаа ч, аа-аа, харин амьд явахын тулд тэрхүү “Алтан тэвшийн хөндийн утаа зайлуулах бүтээн байгуулалтад” бүгдээрээ оролцон зүтгэж тун мэдэх юм шүү. Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрээн, “Алтан тэвшийн хөндийн утаа зайлуулах бүтээн байгуулалтаа” эхлүүл ээ! ТЭЗҮ-гээ хий. Өнөөдөр шиг утаагүй тунгалаг өдрүүдийг бүтээж Монголчуудыг гийгүүлээч…
Z MAN