нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Тайландад жуулчдын эд зүйлийг хулгайлж байсан хоёр Монгол иргэнийг баривчилжээ

  • By Болортуяа Р
  • 2024-11-12

Өчигдөр /2024.11.11/ өдрийн 01.00 цагийн үед Тайландын Тонг Ло цагдаагийн газрын алба хаагчид жуулчдын эд зүйлсийг хулгайлж байсан Монгол улсын гурван сэжигтний хоёрыг нь баривчиллаа хэмээн мэдээлжээ.

Тэдгээр залуус Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкокт аялж буй жуулчдын эд зүйлсийг нь хулгайлж байхдаа тус улсын цагдаа нарт баривчлагдсан байна. 35 настай н.Содбаяр, 40 настай н.Уянгабаатар нарыг тус улсын цагдаа нар долоо хоног тутам байршлаа өөрчлөн хулгай хийж байсан бүлэг этгээд гэдгийг онцолжээ.

Арваннэгдүгээр сарын 8-ны орой Сүхумвит Сой 33/1 дэх рестораны үүдэнд түрийвчээ хулгайд алдсан жуулчин эмэгтэй гомдол гаргасны улмаас цагдаа нар тус газар болсон үйл явдлыг бүхэлд нь тодорхой харуулсан камерын бичлэгийг хянаж үзсэн байна. Улмаар бичлэгээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван этгээдийг илрүүлсэн бөгөөд тэд олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь илэрсэн байна.

Тиймээс цагдаа нар тус газарт хяналт шалгалт хийж, хоёр сэжигтэн дахин хулгай хийхээр буцаж ирэх үед нь Сүхумвитын замаас баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хоёр этгээд Тайландад жуулчны визээр нэвтэрч, Пхра Ханонг, Банг Чак дүүрэгт өрөө түрээсэлж байсан нь тогтоогдсон аж. Тэд шинэ хохирогчдыг сонгон долоо хоног тутам байраа сольж хулгай хийдэг байжээ. Баривчлагдаад буй Монгол Улсын хоёр иргэн хамгийн сүүлд хулгай хийсэн хэргээ хүлээсэн байна.

Мөн тэдийг шөнийн цагаар хулгай хийсэн олон удаагийн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ нь 1-7 жилийн хорих ял, 20,000-140,000 батын торгууль ногдуулдаг. Мөн тэд хулгайлагдсан эд хөрөнгөө хохирогчдод нөхөн төлөх шаардлагатай болох юм байна.

Харин камерт бичигдсэн гурав дахь сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд мөрдөн байцаагчид тэднийг илрүүлэхээр ажиллаж байна гэж тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.

Post Views: 271

About Author / Болортуяа Р

Previous post
Зайсангийн гүүрийг хааж сөрөг хөдөлгөөнөөр зорчуулна
Next post
2025 онд “Хермес” төв, Геологийн төв лаборатори,Нарны замд нүхэн гарц байгуулна

You Might Also Like

Улс төр

Монгол хүүхдийн англи хэлний боловсролд гадны улсууд дэмжлэг үзүүлнэ

2024-03-06
Улс төр

Нарансэвстэй хөдөлгөөнийхөн хэрэгцээтэй баримт бичгийг ажлын хэсэгт хүргүүлжээ

2025-02-12
Улс төр

Гол, мөрний мөс олон жилийн дунджаас 10-55 см нимгэн байна

2024-03-01
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search