нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хүнсний мөөгний үйлдвэрлэл нь ХАА-н хаягдал бүтээгдэхүүнийг компост-хөрс болгон ашигладаг хаягдалгүй технологитой

  • By Болортуяа Р
  • 2024-10-07

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мөөгний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурах шийдвэрт хүрсэн байна.

Хүнсний мөөгний үйлдвэрлэл нь ХАА-н хаягдал бүтээгдэхүүнийг (сүрэл, модны үртэс, адууны хомоол, кофены шаар зэрэг) компост-хөрс болгон ашигладаг, хаягдалгүй технологитой үйлдвэрлэл юм. Тиймээс уг салбарт дараах чиглэлд анхаарч ажиллахаар болжээ. Үүнд:

Мөөг нь биеэ даасан аймаг болохын хувьд хууль, эрхзүйн орчинд шинэчлэл хийж, мөөгний хууль боловсруулах ажлыг эхлүүлэх.

Мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, давтан сургах талаар бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт мөөг судлалын хичээлийн хөтөлбөр нэмж оруулах.

Мөөгний эх омгийн лаборатори байгуулах – Монголдоо нутагшсан таримал мөөгний мицелийн эх омгийг хадгалж, хамгаалж үлдэх, мөн Байгалийн мөөгнөөс эмийн болон хүнсний хангамжийг сайжруулахад чиглэсэн шинэ төрөл зүйлийн мөөгийг монгол оронд нутагшуулан тарималжуулах золрилготой.

Монгол улсад мөөгний жишиг үйлдвэр байгуулах.

Монголд үйлдвэрлэсэн мөөгийг хүнсний жагсаалтад шинэ таримлаар нэмж оруулах, мөөгний үрийн материалыг мөөгний мицел (таримал мөөгний цэвэр өсгөвөр) хэмээн нэрлэх, өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь Мөөгний кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд мөөгний үйлдвэрлэлийн өөрийн онцлогийг харгалзан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлээс тусад нь авч үзэх,

Мөөг үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа татварын болоод хөрөнгө оруулалтын, зээлийн асуудлыг шийдэх.

Цааш нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл Монгол улсад мөөгний үйлдвэрлэлийг өнөөгийн хурдацтай хөгжлийг дэмжсэнээр цаашид хүнсний мөөг, мөөгөн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бийг онцолсон юм.

 

Post Views: 410

About Author / Болортуяа Р

Previous post
Намын бүлгүүд хуралдана
Next post
Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амь насыг авран хамгаалжээ

You Might Also Like

Улс төр

Биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх  галт тэрэг өнөөдрөөс явж эхэллээ

2024-05-07
ДэлхийУлс төр

Ираны нүүрсний уурхайд метан хий алдагдаж дэлбэрэлт болжээ

2024-09-23
Улс төр

Хэргийн газраас зугтаасан этгээдийг шуурхай илрүүллээ

2024-04-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search