нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Жилийн өмнө өөртэйгээ гэрлэсэн эмэгтэй хуримын ойгоо тэмдэглэжээ

  • By Болортуяа Р
  • 2024-10-03

43 настай Сара Вилкинсон таарч тохирох хүнээ олоогүй тул өөрөө өөртэйгөө мөрөөдлийн хуримаа хийгээд нэг жил болж байна. Тэрбээр есдүгээр сарын 30-ны өдөр хуримын нэг жилийн ойгоо цэцэг, дарс, стейктэй тэмдэглэсэн байна.

Жилийн өмнө болсон хуриманд түүний ойрын хүрээллийн 40 хүн оролцжээ. Ийн тэмдэглэж буй нь “Би өөрөөрөө хангалттай сайн байна. Өөрийгөө бүрэн бүтэн болгохын тулд хэн нэгэнтэй байх шаардлагагүй” гэдгээ харуулах зорилготой байв.

“Таарч тохирсон сайхан хүнээ олчих юм бол үгүй гэж хэлэхгүй. Гэхдээ тийм зүйл болохгүй байсан ч ялгаагүй л бүх юм зүгээр. Хүмүүс нөхөр, хүүхэд, байшинтай болох ёстой мэт байдаг. Гэвч амьдрал үргэлж тийм байхгүй шүү дээ” гэж Сара Вилкинсон хэлжээ.

Тэрээр хуримандаа 10 мянган фунт стерлинг зарцуулж байжээ. Мөн гэрлэлтийн 14 тангараг өргөсөн байна.

Анх түүнийг өөрөө өөртэйгөө гэрлэхэд дэлхий даяар хүмүүс янз бүрийн сэтгэгдэл хэлсэн. Харин Вилкинсон тэдний цахим сэтгэгдлийг уншихгүй байхаар шийджээ. “Зарим хүн үнэхээр бүдүүлэг байсан. Тиймээс найз нар маань түрүүлж уншаад, хамгийн сайхан сэтгэгдлүүдийг нь надад илгээсэн. Би зүгээр л муу муухайнуудыг нь хардаггүй” гэж тэр хэлсэн аж.

Post Views: 438

About Author / Болортуяа Р

Previous post
Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ
Next post
Нарансэвстэйн боомт нээгдвэл “Говийн мазаалай” аюулд орно

You Might Also Like

ДэлхийЦаг үе, үйл явдал

МОНГОЛ УЛС БОЛОН ОМАНЫ СУЛТАНТ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2025-10-15
Байгаль, экологиДэлхий

Их Британид хийсэн археологийн малтлагаар хүн төрөлхтөн анх гал ашиглаж эхэлсэн үеийг дахин тодорхойлов

2025-12-12
ДэлхийУлс төр

АНУ: Хүүхэд төрүүлсэн эх 5000 ам долларын урамшуулал авна

2025-04-23
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search