нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Морингийн даваанд хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

  • By Болортуяа Р
  • 2024-09-30

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн барилга байгууламжийн ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Уг ажлыг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа 2050” болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр хийж дуусгажээ.

Дээрх төслийн хүрээнд Хан-уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Морингийн давааны хогийн цэгт Эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадал бүхий ландфил, өдөрт 100 тонн барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж дууслаа.

Нийслэл хотод хүн амын төвлөрөл, барилга байгууламж хурдацтай баригдаж байгаагийн улмаас Улаанбаатар хотод үүсч байгаа хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдалд сөргөөр нөлөөлж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэх гол нөхцөл болоод байна.

Мөн тус төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн ачааллыг багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, тогтвортой ажлын байр бий болгох нөхцөл бүрдэх аж.

Post Views: 249

About Author / Болортуяа Р

Previous post
Д. Амарбаясгалан энэ талаар Баабартай хамж л даа!
Next post
Балбад аадар борооны улмаас 170 иргэн амь насаа алджээ

You Might Also Like

Улс төр

Энэ оны нэгдүгээр улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

2024-04-26
Улс төр

Г.Ууганцэцэг: Засгийн газар 0-5 насны хүүхэд бүрд 1.2 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна

2024-01-17
Улс төр

АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ

2024-05-01
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search