“Ocean grey” продакшн 11 жилийн ой есдүгээр сард тохиож байгаатай холбогдуулан үнэнч фэнүүд, үзэгчиддээ нэгэн гайхалтай сюрпризийг дэлгэж байна. Дуучин Укагийн “Маргаашийн нар луу аялах уу”, “Don’t Stop, Do It”, Цэцэ-гийн “Гараад ир” зэрэг нийт 500 гаруй хит уран бүтээлтэй гаргасан дуу бүр нь залуусыг хөглөж, хит болгож чаддаг “Ocean grey” продакшн 11 жилийн ойн баяраа үзэгч, фэнүүдтэй хамт энэ сарын 28-нд “Степп Арена”-д хийж, үзэгч фенүүддээ нэгэн мартагдашгүй үдшийг бэлэглэхээр болжээ.
Тэд Ocean grey продакшны ойн тоглолтод ирж, Монголчуудын сэтгэлд хоногшсон Femme Like U, Let’s Go, Crazy, Histoire De Luv зэрэг дэлхийг донсолгосон хит дуунуудаа дуулах юм.
Энэ намрын сүүлчийн томоохон тоглолтыг шинэлэг агуулга, найруулга, мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар залуу уран бүтээлчид ажиллаж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна.
“Ocean grey” продакшны ойн тоглолтод оролцох монголчуудын хувьд хэдийнээ танил болсон К-Марогийн талаарх сонирхолтой баримтуудаас:
Тэрбээр 13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь “Femme Like U” юм.
2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгосон. 2004 онд хэвлүүлсэн “La Good Life” цомог нь түүнд амжилт авчирсан түүхтэй. 2010 онд хамгийн сүүлчийн цомгоо гаргаснаар хөгжмийн ертөнцийг орхисон ч дэлхийн бүх шөнийн клубт тоглогдсоор л байна.
“Femme Like U” дуу нь цацагдсан даруйдаа 17 улсын music chart-г тэргүүлж, 2 сая гаруй цомог зарагджээ.
Уран бүтээл туурвих хугацаандаа 13 соло дуучидтай хамтран уран бүтээл гаргаж байсан бөгөөд дуу хөгжмийн ертөнцийг орхисон тэрбээр хөгжмийн студи, продакшн байгуулахаас гадна “Balbec” хэмээх брэндийг үүсгэн, өөрийн төрсөн хотын нэрээр нэрлэсэн байна.
Дашрамд дурдахад дээрх тоглолотод Ука, Цэцэ, Киви, Татар, vandebo. AM-S. Becca. Foux. Эрдэнэчимэг, Сёрёжа нар оролцохоор болжээ.
Тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байгаа аж.