нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3.3 км авто замыг шинэчилнэ

  • By Болортуяа Р
  • 2024-08-23

Нийслэлийн хэмжээнд авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ онд нийт авто замын 70 хувийг шинэчилнэ. Энэ хүрээнд Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3,3 км авто замыг шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эхний ээлжид ашиглалтын хугацаа дууссан хашлагыг хуулж байгаа юм.

НЗХГ-ын хэлтсийн мэргэжилтэн З.Доржбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчлэх гэж байгаа дээрх авто замын хашлагын ашиглалтын хугацаа дууссан. Иймээс бетон хашлагыг байгалийн чулуун хашлагаар солих юм. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанартай байдаг. Тухайлбал, Бага тойруугийн авто замын хашлагыг 2011 онд байгалийн чулуугаар сольсон бөгөөд одоог хүртэл ашиглалтын шаардлага хангаж байгаа” гэв.

Түүнчлэн Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04 1.8 заалт “Явган хүний болон унадаг дугуй зам нь тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замын түвшнээс 15 см өндөр өргөгдсөн байна” гэж заасны дагуу зорчих хэсгийн хучилтыг 7-10см хүчитгэхээр түүнийгээ дагаад хашлагыг зайлшгүй өндөрлөх шаардлага гардаг байна.

Дээрх 3,3 км авто замд ус зайлуулах 70 шүүрт худаг байдаг. Гэвч орон сууцны хороолол болон Богд уулын борооны ус зорчих хэсэг рүү орж,  дөрвөн байршилд ус их хэмжээгээр тогтдог. Тиймээс 58 шүүрт худгийг нэмж суурьлуулна.

Post Views: 350

About Author / Болортуяа Р

Previous post
Нийслэлийн 20 байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байна
Next post
Насаараа эмч хийсэн 104 настай Япон эмчийн өгсөн ШИЛДЭГ 20 зөвлөгөө

You Might Also Like

Улс төр

“Бүргэдийн баяр-2024”-ыг гуравдугаар сарын 9, 10-ны өдөр зохион байгуулна

2024-03-06
Улс төр

Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-нд насны авшиг хүртээнэ

2025-02-26
Улс төр

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2024-02-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search