нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Төв аймагт цагдан хорих байр, албаны контор шинээр ашиглалтад оруулжээ

  • By Болортуяа Р
  • 2024-08-23

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байр, албаны конторыг ашиглалтад оруулах нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2024.08.22/ болжээ.

Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.

Барилгыг ашиглалтад оруулснаар сэжигтэн, яллагдагч, хоригдогчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, жам ёсны эрхийг хангагдахын зэрэгцээ, алба хаагчдын ажлын байрны ая тухтай орчин нөхцөл сайжирч, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил”-ийн хүрээнд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас харуул хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Доржнамжилд, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Гэр” төслөөс ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Б.Цогтнаран нарт өргөө цагаан гэр гардууллаа.

Түүнчлэн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим ахмад настан, алба хаагчдыг аймгийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, урамшуулсан юм.

Post Views: 317

About Author / Болортуяа Р

Previous post
Цэцэрлэгт хүүхдээ өгчхөөд тартал нь “Имарт”-д ажиллаж болно
Next post
Нийслэлийн 20 байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байна

You Might Also Like

Улс төр

Нэн ховорт тооцогдох “Цоохор ирвэс” агнасан этгээдүүдийг илрүүлжээ

2024-03-05
Улс төр

Булган-Байтаг орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван үерлэжээ

2024-05-22
Улс төр

С.Зориг агсны хөшөөг гинжилсэн байсныг тасаллаа

2024-06-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search