нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Энэ жилийн наадмыг гадаадын зочид үнэгүй үзнэ

  • By Болортуяа Р
  • 2024-06-26


Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам байдаг. Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай билээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байхаас гадна соёлын өв, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанли гарган ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхээр соёл, урлагийн байгууллагууд “Дээлтэй монгол”, “Соёлын наадам” тэргүүтэй 15 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Жил бүрийн долдугаар сарын 11,12,13 ны өдрүүдэд улс орон даяар өргөн тэмдэглэдэг наадмын тасалбар дараалал үүсгэж, шагчдын гарт орж байна гэх асуудал гарч 2019 оноос цахимаар худалдаалдаг болсон билээ.

Энэ жилийн хувьд наадмын нээлт, хаалтыг үзэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдан борлуулна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил үнэ.

Энэ жилийн наадмаар Бутан улсын хаан манай улсад зочилно. Гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэгүй үзнэ.

Харин шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхэн иргэдтэй ижил үнээр тасалбар худалдаж авч үзэх аж.

Мөн ирэх сарын 10-нд төв талбайд “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно, иргэдэд үнэ төлбөргүй тоглох юм байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулж байгаа ажээ.

Наадмаар монголчууд зургаан өдөр амрах хуультай бөгөөд долдугаар сарын 10-ны Лхагва гарагаас долдугаар сарын 16-ны Мягмар гараг хүртэл баярын амралт үргэлжилнэ.

Post Views: 315

About Author / Болортуяа Р

Previous post
Саналын хуудсыг 100 хувь гараар тоолно
Next post
Хариуцлагатай, хэрсүү сонголт хийх нь

You Might Also Like

Улс төр

Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргад хариуцлага тооцуулахаар болжээ

2024-03-05
Улс төр

Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2024-09-05
Улс төр

Малчны зээлийг хойшлуулах хүсэлтийг банкууд хүлээн авлаа

2024-02-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search