нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Хотын соёл

Өнөөдрөөс ихэнх нутгаар усархаг аадар бороо орно

  • By Болортуяа Р
  • 2024-06-18

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Эрдэнэт, Булган аймгуудын нутгуудаар, 20-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгуудын нутгаар, Сэлэнгийн баруун талын сумдуудаар, 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудын нутаг, Улаанбаатар хот орчмоор, 21-ний өдөр Сэлэнгэ, Дархан, Төв, Улаанбаатар хот орчмоор, Хэнтийн нутаг, Дорнодын баруун өмнөд талын сумдуудаар, 21-22-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, үүний ар талаас үргэлжилсэн бороо орж, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул малчид, амрагчид, голын ай сав дагуу байрлаж байгаа айл өрхүүд, зусландаа гарч байгаа иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байж, хол замд гарахдаа цаг уурын байгууллагаас гаргаж буй бодит мэдээллийг цаг алдалгүй сонсож ажлаа төлөвлөж хөдөө орон нутагт зорчихыг анхааруулж байна.

Нийслэл Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө, 21-ний өдөр усархаг бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул үерийн ам дагуу байрлаж байгаа айл өрхүүдийг эртнээс арга хэмжээ авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байх, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ үерийн гамшгаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.

Post Views: 401

About Author / Болортуяа Р

Previous post
ОХУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилна
Next post
С.Зориг агсны хөшөөг гинжилсэн байсныг тасаллаа

You Might Also Like

Хотын соёл

Сайжруулсан шахмал түлшний талаарх мэдээллийг 24/7 авах боломжтой

2024-02-22
Хотын соёл

Нийслэлийн 20 байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байна

2024-08-23
Хотын соёл

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина

2024-02-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search