нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Аянга цахилгаантай бороо, мөндөр нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

  • By Болортуяа Р
  • 2024-06-10

Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зүүн хагаст зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Аянга, цахилгаан хаана ч бууж болно. Бороо орж байх үед аянга нэг буусан газартаа хэдэн ч удаа бууж болдог.

Аянгын гэрэл цахилсан даруйдаа хүний нүдэнд харагддаг ч аянгын дуу чимээ гэрлээс тав дахин удаан хурдтай байдаг бөгөөд нарны гадаргуугаас тав дахин халуун байдаг байна.

Тиймээс аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаарна уу.

• Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай,
• Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх,
• Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх,
• Радио, телевиз, гар утас зэргийг унтраах,
• Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх,
• Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух,
• Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух,
• Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух,
• Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх,
• Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх,
• Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Post Views: 417

About Author / Болортуяа Р

Previous post
Украин Харьков мужийг хамгаалалтдаа авчээ
Next post
Хүүхдийг харанхуй өрөөнд хорьсон цэцэрлэгийн багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ

You Might Also Like

Улс төр

Намьяанжугийн гудамжийг нээлээ

2024-05-03
Улс төр

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна

2026-02-11
Улс төр

Замын эвдрэлийг засварлаж байна

2024-04-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search